Архангай, Баянхонгор, Ховд, Увс аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөөсөө малчдад өвс, тэжээл хүргэж эхэллээ.
Улсын хэмжээнд 9.1 мянган малчин өрх 4.4 сая толгой малтай отроор өвөлжиж, тэдэнд нийгэм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг холбогдох төрийн байгууллагатай хамтран үзүүлж байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтны тооллогын урьдчилсан дүнгээр 57,6 сая толгой мал 21 аймаг, нийслэлийн 192,4 мянган малчин өрхөд өвөлжиж байна.
Түүнчлэн зургаан аймгийн 22 сум цагаан зудын, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгааг ХХААХҮЯ мэдээлэв.