Монполимет группийн дансыг хааж, үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байгаа агаад тэд ийм байдалтай 1 сар орчим болж байна. Тэгвэл Монполимет группын Ерөнхийлөгч Н.Мөнхнасан өөрийн "Х" хаягтаа дараах байр суурийг илэрхийлэн уриалжээ.
Үүнд "Монполимет группийн үйл ажиллагаа явуулдаг данснууд хаалттай, Тосон үйлдвэр маань лацтай 26 хоног болж байна. Бидний зүгээс аливаа шалгалтад нээлттэй хандаж, гол нь үйл ажиллагааг маань зогсоолгүй, мянган ажилтнуудын маань эрх ашгийг хохироохгүй байхыг удаа дараа хууль хяналтын байгууллагад хүсэлтээ уламжилсаар байна. Шинэ засаг, шинэ парламент нь хүндээ, нийгэмдээ ээлтэй, үйлдвэрлэгчдээ хохироодог биш дэмждэг нийгэм бүтээхийг татвар бүрдүүлэгч үндэсний үйлдвэрлэгчдийн зүгээс уриалж байна" хэмээжээ.
Сэтгэгдэл (1)