"Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч нар бүлэглэн хуйвалдаж, хууль зөрчсөн шийдвэр гаргасны улмаас өөрийн болон ах дүү, садан төрлийнхөө анхдагч хэрэгцээ болсон, төлбөрөө бүрэн төлсөн гурван байраа алдахад хүрсэн талаар иргэн Д.Хишигдэлгэр хэвлэлийн хурал зохион байгуулна.
Нээлттэй нийгэм форумын байранд
11:00-12:00 цагт УИХ-ын 2024 оны сонгуулийн үйл явц ажиглалт, мониторингийн талаар ТББ-уудаас мэдээлэл өгнө.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт Иргэдийн төлөөллөөс Нийт монголчууддаа сонордуулах уриалга сэдвээр мэдээлэл хийнэ.
11:30 цагт Төрд хүргэх малчдын дуу хоолой сэдвээр Говийн бүсийн малчид мэдээлэл өгнө.
12:00 цагт Сонгуулийн талаар түмэнд сонордуулах “Ардын үг” сэдвээр “Гал манах илч” ТББ-аас хэвлэлийн хурал зохион байгуулна.
Буянт-Ухаа спортын ордонд
12:00-14:00 цагт Олон улсын хөдөө аж ахуй, ой, газар тариалангийн нэгдсэн үзэсгэлэн болон "Газар тариалангийн форум” болно
"Novotel Ulaanbaatar" зочид буудалд
13:30-17:00 цагт Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдрийг угтан "Эрүү шүүлтгүй Монголын төлөө" сэдэвт хэлэлцүүлэг болно.