Монголын улс төрд ногоон гэрлээр орж ирсэн хүмүүсийн нэг бол Э.Болормаа. Тэрбээр Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж, төрийн ажлын туршилт хийгээд өдгөө УИХ-ын ээлжит сонгуульд "Баруун бүс"-ийн тойрогт нэр дэвшинэ. Тэгвэл хил залгаа аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилсан "Ганц бие" залуусын чуулга уулзалтыг хөгжингүй болгож, "Болзооны аппликейшн" бүтээж байгаа талаараа Э.Болормаа инээд алдан ярьж сууна.
Гол нь малчин залуус руу хандсан бодлого гэж байгаа боловч Э.Болормаа өөрөө "болзооны апп"-ынхаа болзолыг хангаж байна. Ганц бие гэдгээ Yalalt&Baji подкастын үеэр хөхрөн хөхрөн зарлав. Аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа санаа, сэтгэлээ чилээж олсон, аймгийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл "болзох цэг"-ээс хэтэрсэнгүй.
Гэр бүлтэй болох хэрэгцээ байдаг юм байж. Гэтэл бүхэл бүтэн аймгийн даргадаа шоглуулан, тас тас инээх хүртэл нь ганц бие залуус ямар гэм хийсэн гэдгийг "тэнгэр" ч мэдэхгүй байх. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах шаардлага нь хангагдаж амжаагүй байхад амраг садан болгож тоонот гэрт толгой холбуулж, тостой тогоонд хошуу холбуулах гээд "дайраад" байх болов.
4G байтугай 3G сүлжээ хагас хугас нэвтэрсэн хөдөөд "саадгүй ажиллах" аппликейшн бүтээж "мөнгөө барж байгаа" гэж найдахаас өөрөөр яах билээ.
М.Жаргал