Нийслэлийн нутаг дэвсгэрт гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл 2024 оны зургаадугаар сарын 10-наас ажиллана.
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Багануур дүүргийн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах аж.
Аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл” есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.