Нийслэлийн нутаг дэвсгэрт он гарсаар 1,400 гаруй удаагийн гал түймэр, гамшиг ослын дуудлага ирсэн. Үүний 1,300 орчим буюу 80 гаруй хувь нь гал түймрийн дуудлага байна. Үүний голлох хувийг ахуйн галд түймрийн дуудлага эзэлдэг аж. Ахуйн гал түймэр гарах 10 гаруй шалтгаан бий.
-Цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй
-Зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэж,
-Галтай болгоомжгүй харьцсан буюу үнс нурмаа ил задгай асгаснаас
-Бага насны хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээсэн тохиолдол дийлэнх хувийг эзэлж байна.
Өчигдөр (2023.10.25) болон өнөөдөр Хан-Уул дүүргийн гэр хороолол бүхий айл өрхүүдэд хяналт шалгалтыг мөн нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулж байна. Ёсөн дүүргийн онцгой байдлын хэлтэс анги салбарууд маань хамтраад айл өрхүүдээр үзлэг шалгалт хийгээд явж байна.
Өнгөрсөн нэгдэх өдөр гал түймрийн улмаас хоёр айл, хоёр хүн өртөж, амь насаа алдсан. Урд шөнө гал түймрийн улмаас 7 хүн амь насаа алдсан талаар НОБГ-аас мэдээллээ. Мөн ахуйн гал түймрээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.
Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн гэр хорооллын 11 өрхөд яналт шалгалтыг зохион байгуулжээ. Нийт 20 гаруй мянган айл өрхөд хяналтын ажиллагаа явуулж, 6,200 гаруй зөрчил дутагдлыг илрүүлэн залруулжээ.
М.Жаргал