Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2023 оны наймдугаар сард Монгол Улс руу орж ирж буй бараа тээврийн хэрэгсэлд 6200 гаалийн бүрдүүлэлт хийсэн байдаг. Үүний 9 гаалийн бүрдүүлэлт буюу 0,14 хувьд дахин шалгалт хийж, арга хэмжээ авч ажилласан. Мөн энэ хугацаанд Замын-Үүд дахь Гаалийн газарт импортын 3294 гаалийн бүрдүүлэлт хийгдсэн. Үүнээс есөн гаалийн бүдүүлэлт буюу 0,24 хувьд дахин шалгалт хийсэн. Гадаад худалдааны эргэлтэд саад учруулахгүйгээр дахин шалгалтыг ажиллагааг хийдэг.
Дээрх хугацаанд татвараас сайлсхийсэн 24 зөрчлийг илрүүлсэн байдаг. Эдгээр зөрчилд холбогдох 246,842,000 төгрөгийн татвар, торгуулийг төлүүлж, улсыг орлого болгосон.
2023 оны эхний аравдугаар сарын байдлаар нийт 1578 зөрчлийг илрүүлэн дээрх зөрчилд холбогдох зохих татварыг нөхөн төлүүлж торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байна. Монгол Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхийг завдсан хэрэг, зөрчлөөс дурдахад:
- 17 удаагийн үйлдлээр таван нэр төрлийн 2630 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэхийг завдсан,
- 2 үйлдлээр нийт 4,591 грамм алтан гулдмай,
- 6 үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйл,
- 1 үйлдлээр 375 килограмм химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан
Цаашид гаалийн байгууллагаас хууль бус барааны эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх явдлаас урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор онилгоо, дахин шалгалтыг нэмэгдүүлэн ажиллах болно" гэв.
Д.Батчулуун