Олон улсын аялал жуулчлалын “ITM-2023” үзэсгэлэнг 10 дугаар сарын 27-29-нд Мишээл экспо төвд зохион байгуулна. Тодруулбал, Монголын Аялал Жуулчлалын Холбоо “ITM-2023” үзэсгэлэнг 24 дэх жилдээ дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, аялал жуулчлалын салбар сэргэж байгаатай холбогдуулан “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, шинэ үеийн хөгжлийн бодлогыг сурталчлах, үр өгөөжийг нь хүртэн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.
Тус үзэсгэлэн нь бизнес эрхлэгчдийг холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломж бүрдүүлдэг. ITM (International Travel Mart) үзэсгэлэнд 21 аймаг нэгдсэн зохион байгуулалттай, тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын гээд 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцдог. Үзэсгэлэнг 3 өдөрт дунджаар 4000 гаруй зочин, мэргэжлийн хүмүүс сонирхдог. Энэ жилийн хувьд 20 аймаг, 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцохоор бэлтгээд байгаа.
Мөн үзэсгэлэнгийн хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн чөлөөт уулзалт, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч старт-апп компаниудад "АЖ-ын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, түүний онцлог, анхаарах зүйлс, орон нутгийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, бизнес эрхлэгчдэд: "ТХГН-т тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, нутгийн иргэдийн оролцоо", аялал жуулчлалын бизнес эрхлэгч компаниудад "Монгол орны аялал жуулчлалын зорин очих газрын онцлог, гадаад сурталчилгаан дээр гардаг алдаанууд, Үйлчилгээний байгууллагуудын бизнес эрхлэгчдэд “Бизнесийн сахилга бат, хувь хүний харилцаа” Аялал жуулчлал болон жуулчны үйлчилгээнд дижитал технологийг үр дүнтэй ашиглах нь, Монгол Үндэсний хоолны хөгжүүлэлт, жуулчдын сэтгэл ханамж зэрэг аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгаа хийх юм.
Монгол Улсад 2019 онд 577 300 жуулчид хүрэлцэн ирсэн нь өмнөх оныхоос 11 хувиар өсч, 607,231 ам.долларыг энэ салбараас олж, байлаа. өмнөх оноос энэ тоо 29,6%-аар өссөн байна. Түүнчлэн 2,460,874 монгол хүн гадаадад аялсан байдаг. Харин 2022 онд 290.414 гадны жуулчин хүрэлцэн ирж 350 сая ам.доллар буюу 1,2 их наяд төгрөгийн орлого олсон.
Монгол Улсад одоогоор 600 мянган жуулчин ирж, 3 тэрбум 400 сая орчим төгрөгийн орлогыг оруулаад байна. Харин дэлхийдахинаа 900 сая хүн гадаад улсруу аялал хийсэн нь 2021 оныхоос хоёр дахин их буюу цар тахлын өмнөх өсөлттэй жилүүдээс 63 хувиар нэмэгдсэнийг ДАЖБ (UNWTO) зарлажээ.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих улмаар тус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг төрөөс бодлогоор дэмжих олон шат дараатай ажил гүйцэтгэж байгааг МАЖХ-оос мэдээллээ.