Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой сонсгол өнөөдөр Төрийн ордон болж байна. УИХ-ын нэр бүхий 20 гишүүн аравдугаар сарын 25-нд хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Энэ дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, сонсголын товыг тогтоож, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг томилжээ.