Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто замыг хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийнэ. Тодруулбал, аравдугаар сарын 27-29-ний 06:00 цагийн хооронд зам засварыг зохион байгуулна. Иймд иргэд, жолоочид бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.