Хилийн цэргийн 0168 дугаар ангийн төвөөс томилогдсон бүлэг дрон ашиглан улсын хилийн торон саадад тулсан 24 тооны адууг илрүүлсэн байна. Улмаар иргэдэд учирч болох 19.2 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.
Сулинхээр отряд нь Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Монгол Улсын зүүн өмнөд хилийг хамгаалдаг хилийн анги салбар юм.