Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчаас ирсэн хүсэлтийн дагуу үндсэн сурах бичгийг цахимаар захиалан худалдан авах боломжийг бүрдүүлжээ.
Сурах бичгийг худалдан авахдаа www.APLUS.mn хаягт хандан, нэвтрэх юм. Хүүхдийнхээ суралцаж буй ангийн сурах бичгийн багцыг сонгож, хүргүүлэх хаягийн мэдээлэл оруулах эсхүл хүүхдийнхээ сургууль болон анги удирдсан багшаар дамжуулан хүлээн авах боломжтой аж.
Сурах бичгийн багц нь дараах үнэтэй байна.
6 дугаар анги 59,400 төгрөг
7 дугаар анги 81,600 төгрөг
8 дугаар анги 94,500 төгрөг
9 дүгээр анги 88,000 төгрөг
10 дугаар анги 83,100 төгрөг
11 дүгээр анги 96,100 төгрөг
12 дугаар анги 63,400 төгрөг