Өнгөрсөн хоёр сарын хугацаанд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонуудаар орж ирэх тээврийн хэрэгсэлд шалгалт хийжээ.
Тус шалгалтаар 86 удаагийн үйлдлээр 294 тарваганы мах, түүхий эд нийслэлд нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илэрүүлжээ. Зөрчил гаргасан 90 иргэнд 27 сая төгрөгийн торгууль ногдуулж, 204.1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлсэн байна.
Хураасан тарвага, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, зохих журмын дагуу устгалд оруулжээ.
- Багануур дүүргийн “Хэрлэнгийн гүүр”,
- Багахангай дүүргийн “Замын цагдаагийн хяналтын пост”,
- Налайх дүүргийн “Городок салдаг уулзвар”,
- Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт, Баруун туруун”,
- Хан-Уул дүүргийн “Өлзийт, Тавантолгойн гүүр”,
- Чингэлтэй дүүргийн “Гүнт”
Дээрх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд нийт 62 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 2,100 алба хаагч, нийт 120,500 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсэн байна.