Чойжин ламын сүм музейд сэргээн засварлалтын ажил явагдаж байгаа тул энэ сарын 31-ний өдрийг хүртэл олон нийтэд үйлчлэхгүй болно гэж мэдээлэв. Чойжин ламын сүмийг 1904-1908 онд бүтээн цогцлоосон түүхтэй. Сүм нь Махаранз, Гол, Занхан, Зуу, Ядам, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм гэх нийт таван сүм, хүндэтгэлийн таван хаалга бүхий цогцолбор юм. Чойжин ламын сүм цогцолборт 1956-1961 онд иж бүрэн, цогц сэргээн засварлалт хийсэн удаатай.
Энэ сарын эхээр тус сүм музейн Ядамын сүмийг барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлаж дуусаад байсан юм.