НӨАТ-ын 2023 оны гуравдугаар улирлын буцаан олголтын мөнгийг аравдугаар сарын 27-28-ны хооронд иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөжээ. Харин мөн оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард олгоно. Иргэд буцаан олголтын мөнгөөр дараах татвараа төлөх боломжтой.
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Малын тоо, толгойн албан татвар
- Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой.