Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээ
Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +14...+19 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +12...+14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +11...+13 градус дулаан байна.