Австрали улсад 64 настай нэгэн эмэгтэй тархины хагалгаанд орохоор эмнэлэг барааджээ. Гэвч хагалгаа хийсэн мэдрэлийн мэс засалч доктор Хари Прия Банди хямсааныхаа завсраар эргэлдэж байсан найман см урттай амьд шимэгч хорхойг гаргаж авна гэж төсөөлөөгүй байлаа. Өмнөх нийтлэлдээ бид уг хорхой өт байсан тухай бичсэн бол энэ удаад хорхойг хэрхэн илрүүлсэн нарийн төвөгтэй ажлынх талаар нийтэлж байна.
Эмэгтэй гурван долоо хоног хэвлийгээр өвдөж, гүйлгэж, дараа нь байнгын хуурай ханиалгаж, халуурч, шөнөдөө хөлөрч байсан тул 2021 оны нэгдүгээр сарын сүүлчээр орон нутгийн эмнэлэгт хэвтсэн байдаг. Хэдэн сарын дараа түүний шинж тэмдгүүд нь мартах, сэтгэл гутрал болон хувирч, түүнийг Австралийн нийслэл дэх эмнэлэгт хүргэсэн бөгөөд MRI шинжилгээгээр тархины баруун урд хэсэгт ямар нэгэн ер бусын зүйл илэрчээ.
Австралид байдаг хивсний питонууд нь "Ophidascaris robertsi" хэмээх шимэгч өтийг тээж, хөхтөн амьтдын иддэг ургамалд ихээр ажиглагддаг. Улмаар шимэгч нь хөхтөн амьтдын биед олноор үрждэг болох нь тогтоогдсон. Харин эцэстээ могойн бие дотор амьдарч, мөчлөгөө дуусгадаг.
Энэ тохиолдолд өвчтөн санамсаргүй байдлаар шимэгч өтийг биедээ авсан байж болзошгүй гэж эмч нар үзэж байгаа. Шимэгчийн авгалдай буюу зулзагууд нь эмэгтэйн биеийн бусад эрхтэн, тэр дундаа уушги, элэг зэрэгт байсан гэж сэжиглэж байна. Эмч нарын хэлж буйгаар сүүлийн гучин жилийн хугацаанд дэлхийд 30 орчим шинэ халдвар илэрсэн байна. Мөн шинээр гарч ирж буй халдварын 75 орчим хувь нь зоонозын шинжтэй байсан нь амьтны ертөнцөөс хүний ертөнцөд, тэр дундаа коронавирусын халдвар дамжсан. Үүнээс зайлсхийх цор ганц арга нь хүн байгалийн гаралтай хүнсийг сайтар болгож идэн аюулгүй байдлаа хангах явдал.
"Бусад туузан хорхойн авгалдай"
Австралид тохиолдсон энэ тохиолдол нь тархинд нь туузан хорхойн авгалдай илэрсэн хүмүүсийн толгой өвдөж буй сүүлийн үеийн мэдээллүүдээс огт өөр юм. Энэ эмгэгийг нейроцистицеркоз гэж нэрлэдэг бөгөөд энэ нь тархинд авгалдайн уйланхай үүсэх үед мэдрэлийн гаралтай сөрөг шинж тэмдэг үүсгэдэг. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн мэдээлснээр, хүмүүс гэдэсний туузан хорхойтой хүний ялгадаснаас олдсон өндөгийг санамсаргүй байдолаар залгисны дараа шимэгчийн халдвар авдаг нь тогтоогдсон байна. Зөвхөн АНУ-д л гэхэд жил бүр 1000 гаруй ийм тохиолдол бүртгэгддэг.
Өнгөрсөн жил Австралийн 25 настай эмэгтэйн толгой долоо хоногоос дээш хугацаагаар өвдсөний дараа тархинд нь туузан хорхойн авгалдай илэрсэн нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Түүний тархины MRI шинжилгээний уг хариу өвдөлтийнх шалтгаан хавдар байж магадгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Үүнд эмч нар итгэхэд хүргэсэн боловч мэс засал хийж, гэмтлийг арилгасны дараа энэ нь туузан хорхойн авгалдайгаар дүүрэн уйланхай болохыг олж мэдсэн юм.
Л.Сайнаа