УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, хуульч О.Алтангэрэл нар мэдээлэл хийж, МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 60 тэрбум болон төрийн албыг наймаалцах тухай ярьсан 90 минутын бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг АНУ-ын Нью-Йорк хотоос хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт ирснийг танилцуулжээ.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хэлснээр “Долоон хуудас дүгнэлт ирсэн, шүүхийн шинжилгээний статустай, дууны инженер хүн шалгасан дүгнэлтээ ирүүлсэн. Энэ бичлэгт ямар, ямар хүн орсон талаар хэлээгүй. Зөвхөн эвлүүлэг байна уу, үгүй юу гэсэн ганцхан асуулт асуусан. Хариу нь ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн” хэмээн ярив.
Сэтгэгдэл (5)