-
2013 оны 8 сарын 15
Өчигдөр Утор хуй салхи БНХАУ-ын зарим нутгуудад дэгджээ. Хуй салхи Гуандун мужид сүүлийн 60 жилд салхилаагүйгээр хүчтэй салхилжээ. Ингэснээр тус мужийн зарим хотуудад газар нурсан байна.
-
2013 оны 8 сарын 15
Эмиратын хааны гэр бүл дэлхийн хамгийн том хөлөг онгоцыг шинээр бүтээлгэж эзэмших болжээ. Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч, Шейх Халифа Зайяд Султан аль Нахайян дэлхийн хамгийн том хөлөг онгоц болох 180 метр урттай “Аззам”-ыг эзэмшиж байна.
-
2013 оны 8 сарын 15
Хоёр Солонгосын хамтарсан “Кайсон” үйлдвэрлэлийн бүсийн үйл ажиллагааг хэвийн болгох долоо дахь хэлэлцээрийг талууд өчигдөр эхлүүлсэн билээ. Хоёр талын гурав гурван төлөөлөгч оролцсон хэлэлцээ амжилттай болсон хэмээн эх сурвалж мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 15
Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Челябинск мужийн Чебаркуль нууранд солирын хэлтэрхий унасан билээ. Тус улсын эрх баригчид нуурын гүнээс солирын хэлтэрхийг гаргах ажлын тендер зарлаж, энэхүү ажиллагаанд гурван сая рубль зарцуулахаар болсон байна.
-
2013 оны 8 сарын 15
Өнгөрсөн хоёр долоо хоног үргэлжилсэн аадар борооноор Пакистанд багадаа 93 хүн амиа алдаж, 94 хүн гэмтэж бэртсэн талаар албаныхан мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 15
Израйль, Палестины энхийн хэлэлцээ Израйлийн нийслэл Иерусалимд өчигдөр эхэлжээ. Хоёр тал өндөр хамгаалалтын дор олон цаг хэлэлцсэний дараа уулзалт өндөрлөсөн байна.
-
2013 оны 8 сарын 15
Египетэд төрийн эргэлт хийж огцруулсан Ерөнхийлөгч Мохаммед Морсиг дэмжигчид болон эсэргүүцэгчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн эхэлснээр олон тооны хүн амиа алдсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 15
Чилийн хойд хэсгийн уурхайн 2500 гаруй ажилтан ажил хаяснаар дэлхийн хамгийн том зэсийн уурхай үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Уурхайчид цалингаа нэмүүлэхийг хүссэнээс гадна ажиллах орчныг сайжруулж, урамшуулал олгодог системтэй болох зэрэг бусад шаардлагуудыг удирдлагууддаа тавьжээ.
-
2013 оны 8 сарын 14
Өнгөрсөн амралтын өдөр Энэтхэгт хүчирхийллийн аймшигт хэрэг давтагдсан тухай “CNN” мэдээллээ. Долоон настай охиныг гал тэрэгний ариун цэврийн өрөөнд хүчирхийлсэн байна хэмээн Энэтхэгийн Цагдаагийн төв газраас өчигдөр мэдээлжээ.
-
2013 оны 8 сарын 14
Германы канцлер Ангела Меркель амралтынхаа дараа сонгуулийн сурталчилгаагаа сэргээсэн тухай эх сурвалж мэдээллээ. Тэрээр өчигдөр буюу Берлиний ханыг босгосны 52 жилийн ойгоор Альпийн нурууны бүс нутгийн сургуульд түүхийн хичээл орсон байна.
-
2013 оны 8 сарын 14
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Израйль, Палестины энхийн хэлэлцээг дэмжихээр Дундад Дорныг зорихоор шийдсэн тухай түүний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 14
Хоёр Солонгосын хамтарсан “Кайсон” үйлдвэрлэлийн бүсийн үйл ажиллагааг хэвийн болгох долоо дахь хэлэлцээрийг талууд өнөөдөр хийж байна. Хоёр талын гурав гурван төлөөлөгчийн хэлэлцээ өнөөдөр өглөө 10 цагт Хойд Солонгосын хилд орших “Кайсон” бүсэд эхэлсэн байна.
-
2013 оны 8 сарын 14
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дайны маргаантай сүм Ясукунид зочлохоос татгалзлаа. Тэрээр Япон Дэлхийн хоёрдугаар дайнаас татгалзсаны 68 жилийн ойн баяраар буюу маргааш шүтээнд зочлох ёстой байсан билээ.
-
2013 оны 8 сарын 14
Англид өнгөрсөн бямба гарагт 80 бэргэнтэй хурим болсон тухай сонирхолтой мэдээлэл ирлээ. 26 настай бүжгийн багш Кэти Дельби 37 настай гал сөнөөгч Норман Гүүктэй хуримлахад 80 эмэгтэй бэргэний үүрэг гүйцэтгэсэн байна.
-
2013 оны 8 сарын 14
Тасартлаа уусан хятад эр Жян Ву АНУ-руу тээвэрлэгдэхийн даваан дээр аврагджээ. Тэрээр далайн тээврийн чингэлэгт унтаж байхдаа өөрийгөө зочид буудалдаа байна хэмээн бодож байсан аж.
-
2013 оны 8 сарын 14
Энэтхэгийн тэнгисийн хүчний шумбагч онгоц галд шатсаны улмаас живсэн тухай “Guardian” агентлаг мэдээллээ. Мумбай хотын боомтод дэлбэрэлт болсны улмаас онгоц шатсан байна. Шумбагч онгоц живэхэд тавцан дээр тэнгисийн хүчний 18 гишүүн байжээ.
-
2013 оны 8 сарын 14
Дээрхийн гэгээн XIV Далай ламын хятад хэл дээрх сайт руу хакерууд халдан компьютерын вирус тараасан талаар эх сурвалж мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 14
АНУ-ын Хойд Солонгосын хүний эрхийн асуудал хариуцсан төлөөлөгч БНХАУ, БНСУ болон Япону улсад айлчлахаар болсон тухай “Сяньхуа” агентлаг мэдээллээ. Төлөөлөгч дээрх улсуудад айлчилж өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэх болно хэмээн Төрийн Департментаас өчигдөр мэдэгдсэн байна.
-
2013 оны 8 сарын 14
Японы тосгоны оршин суугчид 2011 оны гамшигт Цунамийн билэг тэмдэг болсон загасны онгоцыг эвдэлж хаяхаар болсон байна.
-
2013 оны 8 сарын 14
Бразилийн прокурорууд Өмнөд Солонгосын электрон хэрэгслийн тэргүүлэх компани “Самсунг”-ийн Амазоны бүс нутаг дахь үйлдвэр хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн хэмээн буруутгасан байна. Хуулийнхан салбар үйлдвэрт ажилчдыг хангалттай амрах завсарлагагүйгээр удаан ажиллуулж байсан тухай нотлох баримт дэлгэжээ.