-
2013 оны 8 сарын 14
Өчигдөр Израйлийн эрх баригчид тус улсын Аяалон шоронгоос Палестины 26 хоригдлыг суллалаа. Хоригдлуудыг шөнө дунд шоронгоос гаргасан хэмээн мэдээлсэн байна.
-
2013 оны 8 сарын 14
Хятадын эрх баригчид 10 гаруй өвөр монгол хүнийг дам яриа тараасан хэрэгт буруутгаж ялласан тухай АНУ дахь Өвөр Монголын Хүний эрхийн мэдээллийн төвөөс мэдээллээ. Өнгөрсөн сард 2008 оны газар хөдлөлтөөр орон гэрээ алдсан Хятадын Сычуан мужийн олон тооны Хан үндэстэнг Өвөрмонголын нутагт суурьшуулна гэсэн яриа гарсан байна.
-
2013 оны 8 сарын 13
Чехийн түр Засгийн газрын Ерөнхий сайд Жири Руснок Ерөнхийлөгч Милос Земаны танхмийг огцруулах саналтай байгаагаа мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 13
Балбын зүүн хойд нутагт хөрс ихээр нурж байна. Гамшгийн улмаас хөрсний нурангид тус бүс нутгийн зургаан хүн амиа алдсан хэмээн эрх баригчид мэдээллээ. Мөн энэ тооны хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
-
2013 оны 8 сарын 13
Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Шинжаан Уйгурын нутагт бослого гарсан билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Хятадын эрх баригчид Уйгурын хоёр иргэнд цаазаар авах ял оноож, мөн гурван хүнийг олон жил шоронд хорихоор болсон тухай эх сурвалж мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 13
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Азербайжанд айлчилж байна. Тэрээр нийслэл Баку хотод Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтай уулзаж, хэлэлцээ хийж байна. Хоёр тал зургаан гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөсөн аж.
-
2013 оны 8 сарын 13
Ойрын өдрүүдэд хэт халсны улмаас ОХУ-ын Буриад улсад 33 хээрийн түймэр гарсан хэмээн Сибирийн холбооны ой хамгаалах агентлаг мэдээллээ. Хээрийн түймрүүдэд нийтдээ 3500 гектар га газар өртөөд байсан байна.
-
2013 оны 8 сарын 13
Дэлхийн хамгийн хаалттай улс Хойд Солонгост ухаалаг гар утас бүтээсэн тухай мэдээллээ. Тус улсын удирдагч Ким Чен Ун хойд солонгосчууд анх удаа ухаалаг утастай болсон тухай өчигдөр албан ёсоор зарласнаар шинэ технологийн зургийг нь нийтэлж эхэлсэн байна.
-
2013 оны 8 сарын 13
Чили, Аргентины дунд орших Андын нуруунд 20 гаруй аварга тас тодорхойгүй шалтгаанаар хордож, хоёр нь үхсэн байна. Таснуудыг хордож үхсэн хэмээн шинжилгээний хариу хэлсэн ч Чилийн эрх баригчид үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
-
2013 оны 8 сарын 13
Энэтхэг улс онгоц тээвэрлэгч анхны хөлөг онгоцоо эх орондоо бүтээж байна. Хөлөг онгоцыг өчигдөр Керала муж улсад танилцуулсан байна.
-
2013 оны 8 сарын 13
Нигерийн хойд хэсгийн Борно муж улсын лалын сүм рүү буутай этгээдүүд халдан гал нээснээр багадаа 44 сүсэгтэн амиа алдсан тухай мэдээллээ. Хэрэг явдал ням гаргийн өглөө болсон ч энэ тухай мэдээллийг өчигдрөөс цацаж эхэлсэн байна.
-
2013 оны 8 сарын 13
Мали улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ибрахим Боубакар Кэйта ялалт байгуулжээ. Ерөнхийлөгчийн суудалд түүнтэй өрсөлдсөн Сангийн сайд асан Соумайли Киссэ ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр Кэйтад баяр хүргэж, сайн ажиллахыг хүсчээ.
-
2013 оны 8 сарын 12
Хятадууд сарны тооллоор жил бүрийн долоо дахь сарын долоо дахь өдрийг Гэгээн хайрын баярын өдрөөр зарладаг билээ. Энэ жилийн Валентины баяр маргааш буюу 8 сарын 13-ны өдөр тохиож байна. Тус улсын иргэд Гэгээн хайрын баяртаа хэрхэн бэлдэж буйг үзнэ үү.
-
2013 оны 8 сарын 12
БНХАУ-ын Валентины баярын өдөр ойртож байна. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан франц үнсэлтээр үнсэлцэхгүй байхыг холбогдох албаныхан анхааруулсан талаар “Chinapost” мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 12
ОХУ АНУ-ыг танкны биатлонд оролцохыг урьсан талаар “Huffington post” мэдээллээ. Энэхүү саналыг өнгөрсөн баасан гарагт Вашингтон хотноо болсон “2+2” уулзалтын үеэр ОХУ-ын төлөөлөлгчид болох Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар тавьжээ.
-
2013 оны 8 сарын 12
Японы “Фукушима-1” атомын цахилгаан станцын хамгаалах хаалт далайд хаяж байгаа цацраг идэвхт усны урсгалыг тогтоон зогсоож чадахгүй байна гэж өнөөдөр тус станцын оператор болох “Tokyo electric power” компани мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 12
Хойд Солонгост шинэ технологийн довтолгоо гарсан тухай эх сурвалж мэдээллээ. Пхеньяны компани тус улсад анх удаа андройд таблет бүтээсэн байна. Шинэ технологийг “Самжиён” хэмээн нэрлэжээ.
-
2013 оны 8 сарын 12
Японы эдийн засгийн өсөлт энэ жилийн хоёрдугаар улиралд удааширсан талаар эх сурвалж мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 12
Австралийн сонгуульд эрх баригч Хөдөлмөрийн намаас нэр дэвшигч Кевин Рудд болон сөрөг хүчний Либерал-Үндэсний холбоо намаас нэр дэвшигч Тони Эбботт нар өчигдөр анхны халз мэтгэлцээнээ хийлээ.
-
2013 оны 8 сарын 12
Венесуэлийн төрийн өмчит газрын тосны үйлдвэр “PDVSA”-т өчигдөр томоохон хэмжээний дэлбэрэлт гарчээ. Тус үйлдвэрийн дэд дарга Асдрубал Чавезын мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас үүссэн галыг бүрэн унтрааж дууссан гэжээ.