-
2013 оны 8 сарын 08
Ирландаас хөөрсөн Америкийн зорчигч тээврийн онгоц террорист халдлага байж магадгүй гэх сэжиг бүхий эд зүйлс олдсоны улмаас Филаделфия мужийн олон улсын онгоцны буудалд ослын буулт хийжээ.
-
2013 оны 8 сарын 08
Аргентины Засгийн газар өчигдөр үндэстэн даяар хоёр өдрийн эмгэнэл зарлалаа. Тус улсын Росарио хотын хойд хэсэгт байрлах орон сууцанд дэлбэрэлт болсноор 10 гаруй хүн амиа алдсан юм.
-
2013 оны 8 сарын 08
Японы Нара хотын Тодайжи сүмд байрлах дэлхийн хамгийн том Буддагийн хөшөөг өчигдөр цэвэрлэлээ. 30 метрийн өндөртэй хүрэл хөшөөг 150 гаруй лам цэвэрлэсэн байна.
-
2013 оны 8 сарын 08
Испанийн эрх баригчид өнгөрсөн сард олон хүний амийг авсан ослын дараа төмөр замын дарга нарыг чангалж эхэлжээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Парламентын хороо төмөр замын операторуудын дарга нарыг шалгааж эхэлсэн байна.
-
2013 оны 8 сарын 08
Өчигдөр Нью-Йорк хотын метроны үйлчлүүлэгчид нэгэн гайхалтай зорчигчтой таарчээ. 0.4 метр урттай үхсэн аварга загас Манхаттаны хотын төвийн метроноос олдсон байна. 4.5 кг жинтэй аварга загас зорчигчийн суудал дор анх харагджээ.
-
2013 оны 8 сарын 08
Кремль ирэх есдүгээр сард болох хоёр талын хэлэлцээрийг АНУ цуцалсанд сэтгэл дундуур байгаа тухай мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 07
“Wikileaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассан Австралийн парламентын сонгуульд нэр дэвших тухайгаа мэдээллээ. Тэрээр ирэх сарын долооны өдөр болох парламентын сонгуульд ялалт байгуулвал сайтын ажлаа ч үргэжлүүлэх болно гэсэн байна.
-
2013 оны 8 сарын 07
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар ирэх баасан гарагт Вашингтон томоохон асуудал хэлэлцэх гэж байна.
-
2013 оны 8 сарын 07
Хоёр Солонгосын хамтын үйлдвэрлэлийн Кайсон бүсэд ажиллаж байсан Өмнөд Солонгосын компаниудад тус улс 250 сая ам.долларын нөхөн төлбөр төлнө гэж өнөөдөр мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 07
ОХУ-ын Ерөнхийлөгч Валдимир Путины хамгийн том дайсан гэгддэг Михайл Ходоровскийн ялыг хөнгөлжээ. Дээд шүүхийн өршөөл ёсоор тэрээр ирэх жилийн наймдугаар сар гэхэд эрх чөлөөтэй алхахаар боллоо.
-
2013 оны 8 сарын 07
“Billboard” 2008 онд 50 жилийнхээ ойг тэмдэглэхдээ “Hot 100” жагсаалтыг олонд танилцуулж байсан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө “Billboard”-ийн түүхэн дэх 100 шилдэг уран бүтээлчийг нэрлэсэн байна.
-
2013 оны 8 сарын 07
Их Британи болон АНУ өнгөрсөн шөнөөс эхлэн иргэдээ Йемен улсаас яаралтай гарахыг уриалж эхэллээ. Энэхүү уриалгыг Аль-Кайда бүлэглэлийн шинэ толгойлогч Айман Ал Завахири ойрын хугацаанд барууны сонирхолыг эсэргүүцсэн томоохон хэмжээний террорист халдлага хийнэ гэж заналхийлсны дараа гаргажээ.
-
2013 оны 8 сарын 07
Өчигдөр Пакистаны Карачи хотод болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр халдлага гарч багадаа 11 хүн амиа алджээ. Мөн 24 хүн бэртэж гэмтсэний дотор олон тооны хүүхэд байсан байна.
-
2013 оны 8 сарын 07
АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуденд ОХУ өнгөрсөн долоо хоногт орогнох зөвшөөрөл олгосон билээ. Тэгвэл Сноуден ОХУ-ын Засгийн газарт ажиллаж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 07
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш өчигдөр Даллас хотын эмнэлэгт зүрхний хагалгаанд орсон байна. Хагалгаа амжилттай болсон хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч Фредди Форд мэдээлжээ.
-
2013 оны 8 сарын 07
Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн том хөлөг онгоц бүтээснээ өчигдөр нээлээ. “Изумо” хөлгийг байлдагч хөлөг онгоцны дайралтын эсрэг болон хилийн бүсийн ажиглалтад ашиглах аж.
-
2013 оны 8 сарын 07
Тунисын нийслэлд арван мянга гаруй босогчид Исламын Засгийн газрыг огцрохыг шаардан жагсаалд нэгджээ. Бардогийн талбайд цугласан олон “Ард түмэн энэ дэглэмийг огцрохыг хүсч байна” хэмээн хашгирсан байна.
-
2013 оны 8 сарын 07
Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуденд орогнол олгосон Москвагийн шийдвэрийг үл харгалзан АНУ болон ОХУ дээд түвшний хэлэлцээрүүдээ ирэх баасан гарагт хийх болно хэмээн АНУ-ын эрх баригчид мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 07
Судлаачид БНХАУ-д шувууны ханиад анх удаа хүнээс хүнд халдсаныг тогтоожээ.
-
2013 оны 8 сарын 06
БНХАУ ганц хүүхдийн бодлогодоо томоохон өөрчлөлт оруулж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. Хятадын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний комисс хосуудад хоёр хүүхэдтэй болох боломж олгох ёстой тухай саналыг эрх баригчдад тавьсан байна.