-
2013 оны 8 сарын 12
АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудений аав Лон Сноуден тун удахгүй ОХУ-д ирж хүүтэйгээ уулзах тухай мэдээллээ. Сноудений хуульч Лон Сноуден ОХУ-ын визээ гаргуулсан бөгөөд удахгүй ирнэ хэмээн мэдэгдсэн байна.
-
2013 оны 8 сарын 11
БНХАУ-ын зүүн хойд хэсгээр ихээр бороо орсноор үерийн аюулд өртөөд байна. Үерт 2.28 сая хүн өртсөн хэмээн албаныхан мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 11
Өчигдөр Индонезийн зүүн хэсгийн Палуэ арлын Рокатенда галт уул дэлбэрснээр багадаа зургаан хүн амиа алджээ. Халуун лаванд амиа алдсан оршин суугчдын хоёр нь хүүхэд байсан байна.
-
2013 оны 8 сарын 11
Өмнөд Солонгос, АНУ-ын “Ulji Freedom Guardian” байлдааны хамтарсан сургуулилт энэ сарын 19-30-ны өдрүүдэд болох тухай мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 11
Их Британы татвар төлөгчдийн сангаас явуулсан хүмүүнлэгийн тусламжийг алан хядах Аль-Кайда цэргийн бүлэглэлийн дайчид дээрэмдсэн талаар эх сурвалж мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 11
Япон улсын өрийн хэмжээ энэ оны зургаадугаар сарын суулээр анх удаагаа 10.3 триллион долларыг давсан тухай тус улсын Сангийн яам мэдээллээ. Ингэснээр Япон улсын өр нэг хүнд ноогдох хэмжээгээрээ 82 мянган доллар болсон байна.
-
2013 оны 8 сарын 11
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар “2+2” уулзалтын хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Пентагоны удирдлага Чак Хейгел нартай Вашингтонд уулзлаа.
-
2013 оны 8 сарын 10
-
2013 оны 8 сарын 10
-
2013 оны 8 сарын 09
Япон улс Хятадын хөлөг онгоцууд маргаан үүсгэсэн арлуудын ойролцоо орших бүст цөмрөн орсонтой холбогдуулан БНХАУ-ын элчин сайдыг дуудсан тухай “Франс Пресс” агентлаг мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 09
Йеменд өчигдөр “Аль-Кайда” бүлэглэлийн 14 дайчинг АНУ жолоочгүй онгоцны дайралтаар хөнөөсөн байна. Саяхан иргэний дайн нь дууссан Йемений зарим бүс нутагт алан хядах бүлэглэл эрх мэдлээ тогтоосноос АНУ-ын ийм төрлийн дайралтууд өнгөрсөн сараас эхлэн тус улсад олноор гарах болсон юм.
-
2013 оны 8 сарын 09
АНУ-ын ток шоуны алдарт хөтлөгч Опра Уинфри Швейцарьт зочлох үедээ арьс өнгөөр ялгаварлах үзлийн хохирогч болжээ. Опрагийн мэдээлснээр Цюрих хотын гар цүнхний дэлгүүрийн худалдагч түүнд үйлчлэхээс татгалзсан байна.
-
2013 оны 8 сарын 09
Грекийн ажилгүйдлийн түвшин өнгөрсөн тавдугаар сард түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрсэн талаар тус улсын Статистикийн хороо өчигдөр мэдээллээ. Ажилгүйдлийн түвшин тавдугаар сард 27.6 хувьд хүрсэн байна. Харин өнгөрсөн жилийн мөн сард энэ тоо 23.8 хувьтай байсан билээ.
-
2013 оны 8 сарын 09
АНУ-ын Калифорн мужийн өмнөд хэсэгт гарсан хээрийн түймрийг дарж чадахгүй байгаа тул ойролцоох нутгийн 1500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
-
2013 оны 8 сарын 09
2013 онд БНХАУ төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ зам тавихад ихээхэн анаахрах болсон тухай Хятадын төмөр замын корпораци мэдээллээ. Энэ ажилд нийтдээ 660 тэрбум юань буюу 106.5 тэрбум ам.доллар төсөвлөсөн байна.
-
2013 оны 8 сарын 09
Оросын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоо Японоос ирсэн цацраг идэвхт 80 машиныг Орос улсад оруулахыг хориглосон тухай мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 08
Тайваны нийслэлд цэргийн албыг эсэргүүцсэн 100 мянга гаруй хүн Ерөнхийлөгчийн ордны гадаа жагслаа. Иргэд цэрэгт татагдсан 24 настай залуу Хун Чун шийтгэлийн сургуулилтын үеэр амиа алдсаны дараагаас жагсаж эхэлсэн байна.
-
2013 оны 8 сарын 08
АНУ өчигдөр Сирийн сөрөг хүчинд явуулах хүмүүнлэгийн тусламжаа 195 сая ам.доллараар нэмэгдүүлэх болсон тухайгаа мэдээллээ. Энэхүү шийвэрийг саяхан гарсан мөргөлдөөнд сөрөг хүчний 70 гишүүн амиа алдсаны дараа гаргажээ.
-
2013 оны 8 сарын 08
БНХАУ-ын Шанхай хотын хоёр шүүгч болон өөр нэгэн шүүхийн албан тушаалтанг эрх баригчид Коммунист намаасаа хөөжээ. Дээрх албан тушаалтнууд оройн хоолны үеэрээ биеэ үнэлэгч авч дараа нь зочид буудлын өрөө рүү орж буй бичлэг олон нийтэд цацагдсаны дараа энэ шийдвэр гарчээ.
-
2013 оны 8 сарын 08
Ирэх хоёрдугаар сард болох өвлийн олимпийн “Сочи 2014” наадмын бамбар 65 мянган км аялах аж. Аяллын газруудад Хойд туйлаас эхлээд задгай сансар хүртэл багтана хэмээн Олимпийн зохион байгуулах хорооноос мэдээллээ.