-
2013 оны 8 сарын 30
АНУ-ын Даллас хотод цээжээрээ нийлж төрсөн ихэр хөвгүүдийг салгах мэс засал амжилттай болжээ. Ингэснээр ихрийн ээж амьд гарах магадлал тун бага байсан хоёр хүүгээ тэврэх боломжтой болж байна.
-
2013 оны 8 сарын 30
Энэтхэгийн Цагдаагийн газраас “Энэтхэгийн моджахед” нэртэй цэргийн бүлэглэлийн толгойлогчийг баривчиллаа. Толгойлогч Ясин Бхаткалыг сүүлийн үед тус улсад гарсан томоохон халдлагуудыг зохион байгуулсан хэмээн сэжиглэж байгаа юм.
-
2013 оны 8 сарын 30
АНУ-ын хэд хэдэн хотод түргэн хоолны газруудын ажилчид ажил хаяжээ. Зохион байгуулагчид энэхүү үйл явдлыг тус салбар дахь хамгийн өргөн хүрээний ажил хаялт болсон хэмээн онцолж байна.
-
2013 оны 8 сарын 30
Египетийн албаныхан Исламын ахан дүүс намын тэргүүн улс төрч Мохаммед Белтагиг баривчилсан тухай мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 29
Тайландын холбогдох албаныхан өчигдөр яба нэрт хар тамхийг чихэр хэмээн сурталчилж, “Фэйсбүүк”-ээр дамжуулан хүүхдүүдэд худалдаалж байсан тухай мэдээллээ. Тайландын хар яриагаар галзууруулах эм хэмээн нэрлэгддэг яба нь кофейн болон хар тамхины коктейль аж.
-
2013 оны 8 сарын 29
Хятадын генералын өсвөр насны хүү бүлэглэн хүчирхийлсэн хэрэгт холбогдсон тухай “Сяньхуа” агентлаг мэдээллээ. Түүнийг шүүх хурал өчигдөр эхэлсэн байна.
-
2013 оны 8 сарын 29
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нарт эмэгтэй хүний дотуур хувцас өмсүүлж элэглэн зурсан зургийг Петербург хотын галлерейд тавьсан нь олон нийтийн анхаарлыг татсан билээ. Тэгвэл энэ зургийг зурсан уран бүтээлч эх орноосоо оргон зайлсан тухай мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 29
Өчигдөр АНУ-д хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналт Мартин Лютер Кинг “Надад мөрөөдөл бий” алдарт илтгэлээ тавьсны 50 жилийн ойг тэмдэглэлээ. Орон нутгийн цагаар 15 цагт хонх дуугаргаж түүнд хүндэтгэл үзүүлж буйг илэрхийлсэн байна.
-
2013 оны 8 сарын 29
АНУ-ын Монтана муж улсын Биллингс хотын шүүх танхмийн гадаа олон зуун иргэн жагсахаа мэдэгдээд байна. Тэд 14 настай охиныг хүчирхийлсэн этгээдэд нэгхэн сарын ял оноосон шударга бус явдлыг эсэргүүцэж байгаа юм.
-
2013 оны 8 сарын 29
АНУ Калифорн мужийн хойд хэсэгт гарсан хээрийн түймрийг одоо хүртэл унтрааж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар хээрийн түймэрт 192 акр газар шатаад байгаа аж. Энэ нь эдийн засгийн тооцооллоор 39 сая ам.долларыг шатаасан хэрэг боллоо хэмээн Калифорн мужийн холбогдох албанаас мэдээлсэн байна.
-
2013 оны 8 сарын 29
Шинэ Зеланд олон улсын анхаарлыг татсан “Фонтерра” фирмийн бүтээгдхүүнүүд нь ботулизм үүсгэдэг бактер агуулаагүй хэмээн мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 29
Их Британийн Засгийн газар НҮБ-ын химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоох шинжилгээний ажил дуустал Сирийн эсрэг ямар нэгэн цэргийн үйл ажиллагаа явуулахгүй хэмээн мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 28
БНАСАУ-ын хүний эрхийн асуудлыг хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Роберт Кинг ирэх баасан гарагт Пхеньянд айчлах тухай эх сурвалж мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 28
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ач дүү Францын хамгийн нэр хүндтэй их сургуулийн нэг “Sciences-Po” их сургуульд суралцахаар болсон тухай “Telegraph” мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 28
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама найруулагч Ли Даниельсийн бүтээл “The Butler” киног үзээд уйлсан тухайгаа радио нувтрүүлгээр зарлалаа. Энэ сарын дундуур нээлтээ хийсэн уг кино африк-америк гаралтай иргэн Цагаан ордонд ажиллахад иргэний эрх нь хэрхэн зөрчигдөж байсан тухай өгүүлсэн байна.
-
2013 оны 8 сарын 28
-
2013 оны 8 сарын 28
ОХУ-ын Цагдаагийн газар Ерөнхийлөгч В.Путин болон Ерөнхий сайд Д.Медведев нарт эмэгтэй хүний дотуур хувцас өмсүүлж элэглэн зурсан “Лидерүүд” нэртэй зургийг Петербург хотын нэгэн галлерейгаас хураан авчээ. Эдгээр зураг нь хууль зөрчиж байна хэмээн Цагдаагийн газраас мэдээлжээ. Гэхдээ чухам ямар хууль зөрчиж буйг галлерейн удирдлагад тайлбарлаагүй байна.
-
2013 оны 8 сарын 28
Ираны шинэ Ерөнхийлөгч Хассан Роухани эмэгтэйчүүдийн эрхийг сайжруулна хэмээн амласан. Тэрээр саяхан дэд ерөнхийлөгчид анх удаа эмэгтэй хүнийг нэр дэвшүүлсэн юм.
-
2013 оны 8 сарын 28
Охидын боловсролыг дэмжсэнийхээ төлөө өнгөрсөн жил талибуудад буудуулснаас хойш олон улсын анхаарлыг татах болсон Пакистаны Малала Юсуфзай охинд Олон улсын хүүхдийн энх тайвны шагнал олгохоор болжээ.
-
2013 оны 8 сарын 28
Энэ оны эхний зургаан сард дэлхийн орнуудын Засгийн газар, тусгай албадууд “Фэйсбүүк” компаниас шаардлагатай хэрэглэгчдийн тухай мэдээллийг өгөхийг албан ёсоор олон удаа хүссэн байна. Нийт 74 орны Засгийн газар 38 мянган фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг өгөхийг тус компанийн удирдлагуудаас хүсчээ.