-
2013 оны 9 сарын 03
Иракт өнгөрсөн сард 800 гаруй хүн амиа алдсан талаар НҮБ мэдээллээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сард тус улсад амиа алдагсдын тооноос бага боловч хамгийн үхэл дагуулсан сард тооцогдож байгаа гэлээ.
-
2013 оны 9 сарын 03
БНХАУ өчигдөр АНУ-ыг химийн зэвсэг хэрэглэсний хариу болгож Сирийн эсрэг нэг талыг баримталсан арга хэмжээ авахгүй байхыг уриаллаа.
-
2013 оны 9 сарын 03
ХБНГУ “Ваффен СС” нацист бүлэглэлийн гишүүн асан 92 настай эрэгтэйд ял тулгах гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Эрэгтэйг 1944 онд эсэргүүцэгч байлдагчийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд анхан шатны шүүх хурал өчигдөр болсон байна.
-
2013 оны 9 сарын 03
Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэж буй НҮБ-ын багийнхан өчигдөр мэдээлэл хийлээ. Албаныхны мэдээлснээр иргэний дайнд нэрвэгдсэн Сирид дотооддоо л гэхэд таван сая хүн шилжих хөдөлгөөн хийжээ.
-
2013 оны 9 сарын 03
Израйль, Палестины энхийн хэлэлцээрийн төлөөлөгчид өнөөдөр шинэ хэлэлцээр эхлүүлэх талаар “Израйлийн Радио” мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 03
БНСУ болон БНАСАУ-ын эдийн засгийн хамтын бүс “Кайсон” үйлдвэрлэлийн цогцолборын хамтын удирдлагын хорооны анхны уулзалт өчигдөр боллоо.
-
2013 оны 9 сарын 03
Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад өчигдөр албан ёсны мэдэгдэл хийлээ. Тэрээр Хэрвээ Франц болон түүний хамсаатнууд манай улсад цэрэг оруулбал сөрөг дайралттай тулгарах гэсэн заналхийлэл бүхий мэдээлэл хийсэн байна.
-
2013 оны 9 сарын 02
-
2013 оны 9 сарын 02
-
2013 оны 9 сарын 02
-
2013 оны 9 сарын 01
Өнгөрсөн жил автобус дотор эмэгтэйг бүлэглэн хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан 18 настай хүүг шүүх хурал өчигдөр боллоо. Хэрэг болсон жил нэрийг нь мэдээлэхийг хориглосон хүү насанд хүрээгүй байсан учраас шүүх хурлыг энэ жил хийж байгаа юм.
-
2013 оны 9 сарын 01
Перуд их хэмжээний цас орж, эрс хүйтэрсний улмаас тус улсын Засгийн газар есөн муж улсад онц байдал зарлаад байна.
-
2013 оны 9 сарын 01
АНУ энэ сарын 21-нд Сирийн Дамаск хот орчимд химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн үзэж байна. Өчигдөр тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ талаар мэдээдэл хийлээ. Тэрээр Сирийн эрх баригчид химийн зэвсэг ашигласны улмаас 1429 хүн амиа алдсан хэмээн мэдээлсэн байна.
-
2013 оны 9 сарын 01
НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчдийн баг өчигдөр Дамаск хотын зочид буудлаас Ливантай хил залгадаг Сирийн хил руу явлаа хэмээн “BBC” мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 30
Саудын Араб түүхэнд анх удаа гэр бүл болон ажлын байран дахь хүчирхийллийг хориглолоо. Тус улсын Сайд нарын зөвлөл өнгөрсөн даваа гарагт гэр бүлийн хүчирхийллийг шийтгэвэл зохих гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг хэлэлцэн баталсан байна.
-
2013 оны 8 сарын 30
Сирийн асуудлаар олон улсад түгшүүртэй байдал үүссэнтэй холбогдуулан ОХУ байлдагч хөлөг онгоцуудаа Газар дундын тэнгист илгээсэн тухай “Интерфакс” агентлаг мэдээллээ. ОХУ өчигдөр хоёр байлдагч хөлөг онгоцыг тэнгисийн зүүн эрэгт байршуулахаар илгээсэн байна.
-
2013 оны 8 сарын 30
ОХУ Иранд хүргэхээр төлөвлөж байсан “S-300” пуужингийн системээ салгаж, бүх эд ангийг нь хураасан тухай мэдээллээ. Энэ талаар пуужингийн системийг үйлдвэрлэж байсан “Алмаз-Антей” компанийн захирал Владислав Меншчиков өчигдөр мэдээлсэн байна.
-
2013 оны 8 сарын 30
Их Британийн Доод танхим өчигдөр Сирийн эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулах эсэх асуудлаар санал хураалаа. Найман цагийн турш асуудлыг хэлэлцсэний дараа санал хураахад гишүүдийн ихэнх нь цэргийн дайралт хийхгүй байхыг дэмжжээ.
-
2013 оны 8 сарын 30
Австралийн Шинжлэх ухааны академийн Молекулын биотехнологийн хүрээлэнгийн чадварлаг эмч нар хүний тархины бяцхан хэсгийг лабораторийн нөхцөлд ургуулж эхэллээ. Тэд тархийг амжилттай ургуулж мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдах явцыг хэрхэн өөрчлөх талаар сайтар судлахыг зорьж байна.
-
2013 оны 8 сарын 30
Нэгэн цагт Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дурлалт бүсгүй хэмээн нэрлэгдэж байсан поп од Хён Сон Волыг завхай явдлыг дэлгэрүүлсэн кино, бичлэг хийсэн хэргээр олны өмнө цаазалжээ. Түүнийг мөн хэрэгт бууруутгасан 11 нөхдийн хамт энэ сарын 17-ны өдөр баривчилсан бөгөөд өнгөрсөн пүрэв гарагт олны өмнө цаазаар авсан байна.