-
2013 оны 9 сарын 06
ОХУ-ын Ерөнхийлөгч Вламдимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар өчигдөр Петербург хотноо эхэлсэн “Их 20” уулзалтын үеэр гар барилаа.
-
2013 оны 9 сарын 06
Герман улс химийн зэвсэг хэрэглэсэн Сирид цэрэг оруулах төлөвлөгөө боловсруулаагүй байгаа хэмээн канцлер Ангела Меркель мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 06
Ромын хамба лам Францис Сирид алан хядах үйл ажиллагаа явуулахаас урьдчилан сэргийлэхийг хүсчээ.
-
2013 оны 9 сарын 06
-
2013 оны 9 сарын 06
Өчигдөр Чехийн нийслэл Праг хотын гудамжнаас 15 гавлын яс олдсон талаар “BBC” мэдээллээ. Гавлын яснуудыг бага сургуулийн хогийн савны ойролцоох хуучны модон хайрцгаас илрүүлсэн байна.
-
2013 оны 9 сарын 06
Английн Кент хотын Шеппэйн уулзвар дээр 130 гаруй машин мөргөлдсөн томоохон хэмжээний осол гарчээ.
-
2013 оны 9 сарын 06
Өчигдөр Чилийн оюутнууд боловсролын салбарт шинэчлэл хийхийг шаардаж жагссан байна. Сантьяго хотод болсон жагсаал тайван эхэлсэн ч сүүлдээ эмх замбараагүй байдал үүссэний улмаас оюутнууд цагдаа нартай мөргөлджээ.
-
2013 оны 9 сарын 06
Вьетнамын хойд хэсгийн нутгийг гэнэтийн үер дайрчээ. Үүний улмаас газрын хөрс нурж олон хүний аминд хүрсэн байна. Одоогоор найман хүн амиа алдсан бөгөөд 10 хүн сураггүй болоод байна хэмээн албаныхан мэдээлжээ.
-
2013 оны 9 сарын 06
Өнөөдөр өглөө Токиогийн биржүүдэд нэг ам.доллар 100 иен давжээ. Өлөөний 09:00 цаг гэхэд нэг доллар 100.11-100.13 иенээр үнэлэгдэж эхэлсэн байна. Харин Нью-Йорк хотод нэг доллар 100.06-100.16 иенээр худалдаалагдаж эхэлжээ.
-
2013 оны 9 сарын 06
Өнгөрсөн сарын 21-ний өдөр Сирийн нийслэл Дамаск хотод химийн зэвсэг хэрэглэсэн гэх асуудал олон улсын мэдээллийн хамгийн чухал сэдэв болоод байна.
-
2013 оны 9 сарын 05
Тэгвэл шинжээчдийн хариу гарахад гурван долоо хоногийн хугацаа шаардаж мэднэ хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 05
Франц улс Сирийн эсрэг бие даан цэргийн дайралт хийхгүй хэмээн тус улсын Ерөнхий сайд Жан Марк Эро мэдээллээ. Тус улсын парламентын гишүүд өчигдөр хэлэлцүүлэг явуулсны эцэст энэхүү шийдвэрийг гаргажээ.
-
2013 оны 9 сарын 05
Сирийн Чөлөөт армийн удирдагч Башар Ал Ассадын дэглэмийг устгах АНУ-ын цохилт хүчирхэг бас үр дүнтэй байна гэж найдаж байгаа тухайгаа мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 05
Сирийн асуудал хурцадсанаар биологийн зэвсэг ашинлах явдал хөрш зэргэлдээ орнуудад нөлөөлөх вий гэсэн айдсыг төрүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 05
Хятадын төв хэсгийн Хубэй мужийн химийн үйлдвэр Фу голыг бохирдуулсны улмаас загас олон мянгаар үхсэн байна. Голын усанд хөвөх үхсэн загаснуудын цуваа 35 км-т хүрчээ. Үхсэн загаснуудыг голоос шүүж авахад нийтдээ 110 тонн хэмжээнд хүрсэн байна.
-
2013 оны 9 сарын 05
Ямайкын алдарт тамирчин Усайн Болт 2016 оны Рио Де Жанейрогийн олимпийн наадамд оролцсоны дараа их спортоо орхино хэмээн мэдэгдлээ. Тэрээр өчигдөр Бельгийн нийслэл Брюссельд болсон хэвлэлийн хурлын үеэр энэ тухай ярьсан байна.
-
2013 оны 9 сарын 05
ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллийн ажилтан асан Эдвард Сноуденийг АНУ-д шилжүүлэн өгөхгүй хэмээн мэдээллээ. Тэрээр хоёр тал гэмт хэрэгтнүүдийг харилцан шилжүүлэн өгөх зөвшилцөл, хэлэлцээр баталж байгаагүй учраас ингэх шаардлагагүй хэмээн үзсэн байна.
-
2013 оны 9 сарын 05
Японы зүүн хэсгийн нутгийг хоёр Торнадо дайран өнгөрөөд байна. Хуй салхи барилга байшингуудын дээврийг хуулж, цонхыг олноор хагалсан бөгөөд багадаа гурван хүн гэмтэж бэртжээ.
-
2013 оны 9 сарын 05
Өчигдөр Бразилийн Доод танхим Конгрессын Дээд, Доод танхимд нууцаар санал хураахыг хориглосон байна. Энэхүү журмыг Сенат удахгүй хэлэлцэн батлах аж.
-
2013 оны 9 сарын 05
Олон улсын валютын сан эдийн засгийн хямралаа давж гарахад туслах зорилгоор Пакистан улсад 6.7 тэрбум ам.долларын зээл олголоо. Пакистан зээлийг 540 сая ам.доллараас эхлэн гурван жилээс хэтрэхгүй эргүүлэн төлөх юм байна.