-
2013 оны 9 сарын 10
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон Сирийн асуудлаар анх удаа биечлэн мэдэгдэл хийлээ. Олон улсын ажиглагчид түүний мэдэгдлийг Америкийн эрх баригчидтай үгсэн ярьсан мэт хэмээн тодорхойлж байна.
-
2013 оны 9 сарын 10
Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад “CBS” телевизд ярицлага өгчээ. Тэрээр Хэрвээ АНУ Сирид цэрэг оруулахаар болвол ямар ч хариу барихад бэлэн байгаа тухайгаа анхааруулсан байна.
-
2013 оны 9 сарын 10
Хойд Солонгосчууд өчигдөр БНАСАУ байгуулагдсаны 65 жилийн ойгоо тэмдэглэлээ. Цэргийн сүрт жагсаал Пхеньяны төв талбайд болсон байна. Удирдагч Ким Чен Ун улс тунхагласны баярыг даргалсан байна.
-
2013 оны 9 сарын 10
АНУ-ын Конгресс химийн зэвсэг хэрэглэсэн гэх Сирид цэрэг оруулах асуудлыг хэлэлцэж байна. Одоогоор албан ёсны дүн гараагүй байгаа ч барууны хэвлэлүүд аль намын төлөөлөгчид ямар байр суурьтай байгаагаар урьдчилсан тоон мэдээллүүд гаргаад байна.
-
2013 оны 9 сарын 10
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирид цэрэг оруулах төлөвлөгөөгөө зогсоож магадгүй талаар мэдээллээ. Тэрээр өчигдөр үндэсний томоохон хэмжээний зургаан телевизийн сувагт Сирийн асуудлаар ярилцлага өгсөн юм.
-
2013 оны 9 сарын 09
Австралийн Сенатын сонгуульд өрсөлдсөн Жулиан Ассанжийн Викиликс нам маш бага санал авч ялагдал хүлээсэн талаар Сонгуулийн хорооноос мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 09
Москва хотын даргын сонгуулийн дүн өнөөдөр 10 цагт эцсийн байдлаар гарлаа. Нэр дэвшигч Сергей Собянин сонгуульд 51.37 хувь буюу 1.193.178 хүний саналаар яллаа хэмээн Москва хотын сонгуулийн хорооноос мэдээллээ. Сонгуулийн ирц 32.07 хувьтай байсан байна.
-
2013 оны 9 сарын 09
АНУ-ын Төрийн нарийн бичгийн экс дарга, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн яригдаж буй Хилари Клинтон Сирийн нөхцөл байдлын тухай анх удаа тайлбар хийхээр болжээ.
-
2013 оны 9 сарын 09
Филиппиний далайн эргийн хотод исламын шашинт 20 гаруй босогч үймээн дэгдээж, арав гаруй хүнийг барьцаалсан талаар “BBC” мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 09
Ерөнхийлөгч Барак Обамагийн Сирид цэргийн байлдааны ажиллагаа эхлүүлэх төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаалууд бямба гаригт боллоо. Нью-Йорк, Вашингтон, Индианаполис, Чикаго боон Бостон хотуудад жагсаал болсон байна.
-
2013 оны 9 сарын 09
-
2013 оны 9 сарын 09
Австралийн парламентын сонгууль өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон билээ. Энэхүү сонгуульд Либерал нам ялалт байгуулах нь тодорхой болсон тухай мэдээлсэн. Парламентын танхмийн 150 суудлын 90-ийг нь Тони Эботтын Либерал нам авсан хэмээн урьдчилсан тооллогоор дүгнээд байгаа.
-
2013 оны 9 сарын 09
Израйлийн Засгийн газрын танхим өчигдөр Уэст Банкид оршин суудаг палестинчуудад 5000 ажлын байр хуваарилах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр эхэлсэн Израйль, Палестины энхийн хэлэлцээрийн хүрээнд авч буй арга хэмжээ юм.
-
2013 оны 9 сарын 09
Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари өчигдөр албан тушаалаасаа огцорлоо.
-
2013 оны 9 сарын 09
Сирийн Засгийн газрын хүчнүүд өнгөрсөн сард Ерөнхийлөгч Башар Ал Ассадын зөвшөөрөлгүйгээр химийн зэвсэг хэрэглэсэн байж магадгүй хэмээн Германы хэвлэл мэдээллээ. “Bild am Sonntag” сонин энэхүү мэдээллийг Германы Тагнуулын албаны мэдээллээс иш татсан хэмээн бичсэн байна.
-
2013 оны 9 сарын 09
АНУ-ын Конгресс Сирид цэрэг оруулах асуудлыг маргааш хэлэлцэн шийдвэрлэх гэж байна.
-
2013 оны 9 сарын 09
Эрдэмтэд дэлхийн хамгийн том галт уулыг Номхон далайн дор байгааг нээжээ.
-
2013 оны 9 сарын 09
Их 20 орны удирдагчид 2015 оны эцсээс эхлэн татварын мэдээллээ автоматаар хуваалцах тохиролцоонд хүрчээ. Татварын мэдээллээ хуваалцах систем нь олон улсад татвараас бултах явдлыг буруулна хэмээн үзэж байгаа юм.
-
2013 оны 9 сарын 09
Чөлөөт бөхийн барилдааныг 2020, 2024 оны Олимпийн наадмын төрөлд оролцуулахаар болжээ. Олон улсын олимпийн хорооны гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд Буэнос-Айрест нууц санал хурааснаар ийм шийдвэрт хүрчээ.
-
2013 оны 9 сарын 06
Барак Обама Сирид цэргийн хүч хэрэглэх байр суурьтай байгаа. Тэгвэл АНУ-ын эрх баригчид Сирийн босогчдыг цэргийн тусгай сургалтад хамруулан бэлтгэх тухай хэлэлцэж байна хэмээн албаны хүмүүс “АП” агентлагт мэдээлжээ.