-
2013 оны 9 сарын 17
Америкийн нийслэл Вашингтон хотын тэнгисийн цэргийн баазад буудалцаан болсноор 12 хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтэж бэртжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд цагдаа нар болон энгийн иргэд байсан гэлээ.
-
2013 оны 9 сарын 17
ОХУ-ын Алс Дорнодын загасны хяналтыг зохицуулагч байгууллагууд Японы “Фукушима-1” атомын цахилгаан станцаас цацраг идэвхит бодис алдагдаж байгаатай холбогдуулан хяналтыг чангатгаж эхэлжээ.
-
2013 оны 9 сарын 17
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сард АНУ-д айлчилна хэмээн Хятадын Гадаад хэргийн яам мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 16
БНХАУ-д бензин болон дизель түлшний жижиглэнгийн үнэ өнгөрсөн бямба гаргаас эхлэн нэмэгджээ.
-
2013 оны 9 сарын 16
Сирийн Үндэсний холбоо Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч шинэ удирдагчаа сонгосон байна.
-
2013 оны 9 сарын 16
АНУ-ын сенатч Жон МакКейн Оросын томоохон хэвлэл “Правда” сонинд нийтлэл бичиж хэвлүүлэхээр болжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “Нью-Йорк Таймс” сонинд гаргасан нийтлэлийн хариуг барихын тулд Жон МакКейн өнгөрсөн баасан гарагт Оросын сонинд нийтлэл бичихээр шийджээ.
-
2013 оны 9 сарын 16
Өнгөрсөн долоо хоногт ялалт байгуулсан Австралийн шинэ Ерөнхий сайд Тони Эботт өөрийн кабинетаа байгуулж дуусчээ. Тэрээр өнөөдөр Засгийн газрын сайдуудаа томилсон тухайгаа нийслэл Канберра хотод мэдээлсэн байна.
-
2013 оны 9 сарын 16
Японы баруун хэсгийн мужийг хүчтэй хуй салхи дайрчээ. Хуй салхи өнөөдөр Токио хотод ирнэ хэмээн цаг уурчид мэдээлээд байна. Гамшгийн улмаас аялал жуулчлалын төв болсон Киото хот үерт автаж, олон мянган орон гэр сүйджээ.
-
2013 оны 9 сарын 16
Сирийн босогчид өнгөрсөн бямба гарагт АНУ, ОХУ Сирийн химийн зэвсгийн асуудлаар хийсэн тохиролцоог Ерөнхийлөгч Башар Ал Ассадыг дэмжсэн хэлэлцээ боллоо хэмээн буруутгажээ.
-
2013 оны 9 сарын 16
Өнгөрсөн бямба гарагт Афганистаны хойд хэсэгт орших нүүрсний уурхай нурснаар багадаа 24 хүн амиа алдлаа хэмээн орон нутгийн эрх баригчид өнөөдөр мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 16
Мексикт хоёр хүчтэй шуурга болсны дараа багадаа 19 хүн амиа алдсаныг тогтоогоод байна.
-
2013 оны 9 сарын 16
Египетэд суугаа Палестинийн элчин сайд тун удахгүй Газын зурвасын хилийг нээх гэж байгаа тухай мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 16
АНУ, ОХУ-д Сирийн химийн зэвсгийн асуудлаар бямба гарагт ерөнхий зөвшилцөлд хүрснийг олон улсын хамтрал сайшааж байна.
-
2013 оны 9 сарын 16
Өчигдөр Энэтхэг улс эх орондоо бүтээн босгосон, цөмийн зэвсгийн чадалтай “Агни-5” тив хоорондын баллистик пуужинг зүүн хэсгийн муж улс Одишагийн Вийлер арлаас хөөргөлөө.
-
2013 оны 9 сарын 16
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Колорадо муж улсын гамшигт өртсөн иргэдэд тусламж олгохоор болжэээ. Колорадо мужийн нутгуудад хүчтэй хар салхи салхилснаар дөрвөн хүн амиа алдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.
-
2013 оны 9 сарын 16
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр Пхеньян хотын Ардын цэцэрлэгт хүрээлэнгийн Рынна арал дээр байгуулсан тус улсын анхны гурван хэмжээст технологитой кино театрт зочилжээ.
-
2013 оны 9 сарын 14
-
2013 оны 9 сарын 14
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Сирид цэргийн ажиллагааг хэрхэвч явуулж болохгүй тухай дахин мэдэгдлээ.
-
2013 оны 9 сарын 13
Энэтхэгийн шүүх өнгөрсөн өвөл автобус дотор оюутан эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж, зодсон дөрвөн залууд ялын дээд хэмжээ оноожээ. Мукеш Сингх, Винай Шарма, Акшау Таур, Паван Гупта гэх дөрвөн залууг олон зүйл ангиар буруутгаж байсан юм.
-
2013 оны 9 сарын 13
БНХАУ агаарын бохирдлоо хэрхэн бууруулах төлөвлөгөөгөө танилцууллаа. Урд хөршийн эрх баригчид хуучны ганг, цементийн болон хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрүүдийг хааж, нүүрсний хэрэглээг бууруулахаар болжээ. Мөн цөмийн эрчим хүч болон байгалийн хийн хэрэглээг дэмжихээр тогтсон байна.