-
2013 оны 9 сарын 13
Өнгөрсөн шөнө ОХУ-ын Новогород мужийн Лука тосгоны сэтгэцийн эмнэлэгт гал гарснаар гурван хүн амиа алдаж, 30 гаруй хүн сураггүй болжээ. Эмнэлгийн барилгыг аюулгүй байдал хангахгүй байгааг сануулж, хаахыг шаардаж байсан ч удирдлагууд ирэх жил хүртэл ажиллуулах эрх авсан байжээ.
-
2013 оны 9 сарын 13
Сири улс химийн зэвсгийг хориглох байгууллагын гишүүн болсон хэмээн “Итар-тасс” мэдээллээ. Энэ талаар НҮБ-д суух Сирийн байнгын төлөөлөгч Башар Жафаари мэдэгдсэн байна.
-
2013 оны 9 сарын 13
Чили улс Аугусто Пиночет генералын төрийн эргэлт хийсний 40 жилийн ойг мөргөлдөөн дунд тэмдэглэжээ. Жагсагчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас 264 хүнийг баривчилж, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 42 нь цагдаагийн албан хаагч байсныг албаныхан онцолж байгаа юм.
-
2013 оны 9 сарын 13
АНУ, ОХУ-уудын Гадаад хэргийн сайдууд Сирийн химийн зэвсгийг аюулгүй болгох хэлэлцээрийг өчигдөр Женев хотод эхлүүлсэн билээ. Төлөөлөгчид өнөөдөр асуудлыг хоёр дахь өдрөө үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
-
2013 оны 9 сарын 13
Япон улс Францын сонинд нийтлэгдсэн зурганд ихэд дургүйцэж буйгаа илэрхийлжээ. Зурагт “Фукушима” атомын цахилгаан станцын цацраг идэвхит бодисын хямралын үед 2020 оны Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Токиод олгосныг егөөдөн зурсан байна.
-
2013 оны 9 сарын 13
Өчигдөр Голландын Тилбург хотод олон мянган доллараар бороо орж оршин суугчдыг баярлуулжээ. Засварын ажил явагдаж байсан барилгыг нураах үед олон тооны 100 долларын дэвсгэртүүд газарт унасан байна.
-
2013 оны 9 сарын 13
Египетийн байдал хурцадсаны улмаас Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч сарын өмнө үндэстэн даяар онц байдал зарласан билээ. Тэрээр өчигдөр онц байдлыг хугацааг хоёр сараар сунгасан байна.
-
2013 оны 9 сарын 13
Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн Пакистаны 16 настай охин Малала Юсуфзай сайн сайхны төлөө нэгэн компанит ажил өрнүүлж эхэлжээ.
-
2013 оны 9 сарын 13
“Твиттер” компани хөрөнгийн зах зээлд анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгохоор шийдсэн тухайгаа өчигдөр мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 13
Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад химийн зэвсгээ олон улсын хяналтад шилжүүлэн өгнө хэмээн мэдэгдлээ. Тэрээр энэхүү мэдэгдлийг ОХУ-ын “Россия 24” сувгаар дамжуулан хийсэн байна.
-
2013 оны 9 сарын 13
“Дэлхийн Мисс 2013” тэмцээнд өрсөлдөж буй 130 орны үзэсгэлэнт бүсгүйчүүдийн товч танилцуулгыг хүргэж байна.
-
2013 оны 9 сарын 12
Австралийн парламентын сонгуульд ялалт байгуулсан Ерөнхий сайд Тони Эботтийг заналхийлж буй асуудлыг холбогдох албаныхан шалгаж эхэлжээ.
-
2013 оны 9 сарын 12
Дэлхийн хамгийн олон оронд хамгийн удаан эрэн сурвалжлагдаж буй террорист Мохтар Белмохтар Аль-Кайда бүлэглэлийн сургуулилтын бичлэгт бичигджээ.
-
2013 оны 9 сарын 12
-
2013 оны 9 сарын 12
Сансрын хиймэл дагуулаас авсан зураг Хойд Солонгосыг плутонийн риактороо дахин ажилуулж эхэлснийг нотолж байгаа тухай АНУ-н судалгааны хүрээлэн мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 12
ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин “Нью-Йорк таймс” сонинд Сирийн асуудлаар өгүүлэл бичиж нийтлүүлжээ.
-
2013 оны 9 сарын 12
АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн террорист халдлагыг эсэргүүцэж 3000-аад коран судрыг шатаах гэж байсан пасторыг баривчилжээ. Цагдаа нар Флорида мужийн пасторыг 2998 коран судрыг шатаахаар авч явах замд нь саатуулсан байна.
-
2013 оны 9 сарын 12
Газрын тосны байршил илрүүлэх технологи ашиглан зүүн Африкийн Кени улсын хамгийн хуурай бүсэд 70 жилийн усны нөөц илрүүлсэн баярт үйл явдал болжээ.
-
2013 оны 9 сарын 12
Испанийн зүүн хойд хэсгийн муж Каталаны тусгаар тогтнолыг зарлахыг шаардан олон мянган хүн цуваа болон жагсчээ.
-
2013 оны 9 сарын 12
Грекийн санхүүгийн хямрал эхэлснээс хойш дөрвөн жил болж байна. Тэгвэл сүүлийн хоёр жилийн дотор амиа хорлолт 45 хувиар өссөн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.