зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт

83 84 85 86 87 88 89
  • 24 баримт: Л.Гансүхийг улстөрийн зорилгоор хорьж байгаа
    2015 оны 9 сарын 02
    Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ахлах зөвлөх байсан Л.Гансүхийнхээ шүүх хуралд амалсан ёсоор гэрчээр оролцов. Гэвч шүүх хурал хойшиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг юуг онцлов.
    Ингээд Н.Алтанхуягийн хэлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.

    1. Нүүрсний гэх зохиомол хэргийг бий болгосон гол гэрч гэж нэрлэгдэж байгаа хүмүүс шүүх хуралд ирсэнгүй. Шинжээчийн дүгнэлт гаргаад хохирол учирсан гэж хэлээд байгаа хүн нь алга болчихсон байна. Мөн Багануурын уурхай хохирсон гэх зүйл ярьсан хүн нь ирсэнгүй.
    2. Зохиомол хэрэг үүсгэсэн хүмүүс нь ирэхгүй учир өнөөдөр Л.Гансүх нарын гурван хүнийг шоронд хорьж байна. Энэ нь Монгол Улс шоронжсон гэдгийг тод томруунаар харуулж байгаа төдийгүй улс төрийн зорилготойг харууллаа.
    3. Шинэчлэлийн Засгийн газар ард түмнийхээ ахуй амьжиргааг дээшлүүлж, тэднийхээ халаасанд үлддэг мөнгийг нэмэгдүүлье, ажилтай орлоготой болоход нь туслая гэсэн үүднээс Нүүрс хөтөлбөр хэрэгжүүлсэн.
    4. Ажил хийсэн хүн хэрэгтэн болдог зүйл бий боллоо. Нүүрсний үнэ буулгах асуудлыг бид судлаад М.Сономпил сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж ярилцаж үзээд 200 мянган төгрөгний үнэтэй нүүрснийг 80-100 мянга болгох боломжтой гэж үзэж хэрэгжүүлсэн.
    5. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын “Шинэчлэл гэдэг сэтгэл гаргаж хийдэг ажил. Мөнгө гаргаж хийдэг ажил биш” гэх лоозонгийнхоо дагуу сэтгэл, зүтгэл гаргаж хийсэн нэг ажил.
    6. Гансүх бол гарын үсэг зурж мөнгө шийддэг хүн биш. Бүх шийдвэрийг Н.Алтанхуяг, Засгийн газрын гаргасан шийдвэр.
    7. Багануурын нүүрсний уурхай зах зээлд шилжсэнээс хойш анх удаа ашигтай ажиллаж, ажилчиддаа 5 сарын урамшуулал цалин өгч байсан.
    8. Бид уг уурхайд 18 тэрбум төгрөний зээл олгож дэмжсэн. Мөн Багануурын нүүрсний уурхайг тойруулж хууль бусаар өмчлөөд авчихсан олон газрыг хүчингүй болгож байсан. Ингэснээр тус нүүрсний уурхайн нөөц нэмэгдсэн. Хүчингүй болгосон лицензийг нь сэргээж тусалсан. Ингэснээр Багануурын нүүрсний уурхай ашигтай ажилласан. Тэгэхээр энэ Нүүрс хөтөлбөр ард иргэдэд, Багануурын нүүрсний уурхайд ч ашигтай байсан гэж хэлж болно.
    9. Цэвэр улс төрийн зорилготой. Н.Алтанхуягийн нэр хүнд, Засгийн газрыг унагаах зорилгоор хийсэн ажлын нэг.
    10. Би ард түмний төлөө ажиллах гэж гарч ирсэн Ерөнхий сайд болохоос биш бүлэглэл юм уу, нам дамнасан хэдэн хүний төлөө үйлчилдэг хүн биш гэдгээ анхнаасаа хэлж байсан. Ингэж байсныхаа төлөө анхнаасаа шахалт, дарамт олон зүйлд өртлөө. Миний ойр хавийн хүмүүсийг шоронд хийсэн.
    11. Л.Гансүхтэй хамт шалгагдаж байгаа эмэгтэй 6 сар шоронд сууж байна. Гансүхийг гурван сар шоронд суулгаж байна. Нүүрсний хэрэг гэдгээр зургаан хүнийг шоронд хийсэн. 25-27 насны гурван залуу байгаа.Тэднийг ч бас зургаан сар хорьсон.
    12. Н.Алтанхуяг ба түүнийг төөрсөн хүмүүс хээл хахууль, авлига авдаг гэсэн өөрсдийнхөө зохиосон домгийг хүчээр шийдэх бодлогын зүйл энд явж байна. Тиймээс би шүүх хуралд гэрчээр оролцое гэж шийдсэн.
    13. Надад зузаан хавтас бий. Бичлэг, нотлох баримтыг бүрдүүлсэн. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй.
    14. Ард иргэддээ хандаж хэлмээр байна. Улаанбаатар хотод энэ хөтөлбөрийн үр ашгийг хүртсэн 170 мянгаад айл өрх бий. Та бүхэн үгээ хэлэх хэрэгтэй.
    15. Нүүрс хөтөлбөр хэрэгжихэд 800 гаруй мянган хүнд ажлын байр бий болсон. Портерийн жолоочтой хүртэл найзалж нэг системд оруулж ажиллаж явсан.
    16. Улс төрийн зорилготой энэ хэргийн үнэн мөнийг олж, буруутгаж байгаа хүмүүс нь ч үгээ хэлж энэ хэрэг цагаадна гэдэгт эргэлзэхгүй байна. Ард иргэдийн нуруун дээр очиж байсан 200 мянган төгрөгний зүйлийг 80 мянган төгрөг болгосон хүн цагаатгагдахгүй байна гэдэг байж боломгүй зүйл.
    17. Энэ бол цөөн хүний захиалга. Яваандаа хэн гэдэг хүн юу захиалаад байгааг харж ойлгох байх.
    18. Хууль хяналтын байгууллагын нэрийг барьж зохиомол хэлс хэрэг их хийдэг болж.
    19. АТГ л гэхэд Гансүхийг бараг бариагүй байхдаа л мөнгө идсэн гэж ярьж байсан Авлигын асуудлаар том акулуудтайгаа ноцолддоггүй. Тэгсэн хэрнээ авлига байна гээд өөр бусад хүмүүсийг шоронд хийдэг.
    20. Дахиад л Гансүх зөвлөхийг шоронд аваачаад хийнэ гэдэг Монголын нийгэм ялзарч, хэцүү хүний гарт орсоныг харуулж байна.
    21. АТГ анхнаасаа энэ хүнийг хэрэгтэн болгох гэж олон түмэнд мэдээлэл тараасан.
    22. Улс төрийн зорилготой гэж би улайм цайм хэлээд байгаагийн учир манай Засгийн газар 11 сарын 5-ны өдөр огцорсон. Гэтэл 11 сарын 4-ний өдөр АТГ-ынхан гарч ирээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх маш их хэмжээний хохирол учруулсан гэж албан ёсоор ард түмэнд хэлсэн.
    23. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд Давхар дээл гаргаж ирж, энэ нь уначихаар Гансүх асуудлыг босгож ирсэн.
    24. Гансүхийг гурван сар хорьж тарчлаан тамалсан. Гансүхтэй холбоотойгоор таван хүүхдийг 6 сар шоронд тамалсан. Шорон гэдэг амралт биш. Хүнийг сэтгэл санаа, бие махбодь бүх зүйлээр нь даралдаг. Үүнээс болж Гансүх хуруугаа хүртэл тайруулсан. Монголд юм хэрээс хэтэрч байна.

  • 60 сая хүн амь үрэгдсэн Дэлхийн II дугаар дайны тухай сонирхолтой 24 баримт
    2015 оны 8 сарын 30
    Дэлхийн I, II дугаар дайны уршгаар олон сая хүн амь насаа алдаж, өнчирч хагацсан ч энх тайвны эхлэл болсон хэмээн үздэг билээ. Тэгвэл дэлхийн II дугаар дайны тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
  • 24 баримт: Г.Дэнзэн, Л.Гансүх хоёр гэм буруугүй, гэм буруугүй учраас энэ өршөөлд хамрагдахгүй
    2015 оны 8 сарын 19
    УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөлийн хууль болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг 24 баримт онцолж байна.

  • Н.Энхбаярын талаар Ц.Элбэгдоржийн нэр цохоогүй онцлох 24 ишлэл
    2015 оны 8 сарын 17
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагын ойн хуралд оролцож үг хэлэхдээ Өршөөлийн хуулийг гаргасан УИХ, авлигачид тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан илтгэлийг тавьж уг хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй гэх хатуу байр суурийг илэрхийлсэн. Авлигачид болоод Н.Энхбаярын талаар хэлсэн түүний нэр цохоогүй 24 үгийг 24 баримт булангаараа хүргэж байна.
  • Г.Дэнзэн: Өршөөл гэдэг үг хэлмэгдэж байгаа хүнд доромжлол шиг сонсогдож байна
    2015 оны 8 сарын 14
    ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас улсаас онц их хэмжээний мөнгө хууль бусаар хувьдаа завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод 80 гаруй хоносон. Хорих ангид хоригдож байхдаа өлсгөлөн зарлаад найм хонож байгаа. Цагдан хорих төвийн эмч нар Г.Дэнзэнгийн биеийн байдал тааруу байгааг онцолж байсан. Мөн босч чадахгүй хэвтрийн байдалтай байгаа гэх мэдээллийг өгсөн. Бид өнөөдөр Г.Дэнзэнгийн хорих ангиас илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэсэн билээ. Тэгвэл түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэе.
  • Ардын хувьсгалаас хойшхи анхны Даншгийн тухай 24 баримт
    2015 оны 8 сарын 10
    Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүдээс ирэх сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Ардын хувьсгалаас хойшхи анхны Даншиг наадмын тухай 24 баримтыг хүргэж байна.
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн залуу тэрбумтан бүсгүй цагаан хоолтон
    2015 оны 8 сарын 08
    Дэлхийн хамгийн залуу тэрбумтан бүсгүй бол Элизабет Холмс юм. Холмс нь Business Insider –аас тодруулдаг Silicon Valley(Цахиурын хөндий) –ийн хамгийн нэр хүндтэй хүмүүсийг шалгаруулдаг “Silicon Valley 100” жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм.


  • Тусгай арчилгаа шаарддаг Приус машины тухай 24 баримт
    2015 оны 7 сарын 31
    Цахилгаан болон бензинээр давхар ажилладаг автомашиныг эрлийз машин гэж нэрлэдэг байна. Тухайлбал, Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа автомашин бол Toyota Prius юм. Prius-г өвөл асахдаа муу гэж мэтээр жолооч нар ярилцдаг. Энэ нь манай улсын эрс тэс уур амьсгалаас гадна эрлийз машиныг арчлах тал дээр жолооч нарын мэдлэг тааруу, мөн амжиргааны түвшинтэй холбоотой жолооч бүр дулаан гражид автомашинаа тавиад байх нөхцөл бололцоо муу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь тодорхой юм. Ингээд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Toyota Prius-ын тухай 24 баримтыг хүргэе.
  • ”Хөдөлмөрийн баатар” цолоо мялаасан Их аваргын тухай 24 баримт
    2015 оны 7 сарын 30
    Мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилт, хамгийн олон түрүүг эзэмшигч, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын Хөдөлмөрийн баатар цолны мялаалга, бэсрэг наадам боллоо. Эр бяр, эрч хүч, уран мэхийн гайхамш­гийг үзүүлэн сүмогийн дэв­жээг эзэлсэн М.Даваа­жаргалын тухай 24 баримтыг хүргэж байна.
  • Дарагддаггүй дарангуйлагч Башар Ал Ассадын тухай 24 баримт
    2015 оны 7 сарын 27
    Дөрвөн жил гаруй үргэлжилж, 130 гаруй мянган хүний амь насыг хохироосон Сирийн иргэний дайны галыг зогсоох нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Дайны гол буруутан гэж нэрлэгддэг Сирийн удирдагч Башар Ассадын тухай 24 баримтыг хүргэж байна.
  • Монголын элч: Аавыгаа алдсан ч аялалаа дуусгасан Тим Көүпийн тухай 24 баримт
    2015 оны 7 сарын 26
    Австрали улсын иргэн, аялагч, зохиолч Тимоти Жон Көүпийг БОНХАЖЯ-наас “Аялал жуулчлалын элч”-ээр өргөмжилсөн. 1999 онд Монголд ирснээс хойш эх орныг маань тойрон аялж, дэлхий нийтэд сурталчилсан Тим Көүпийн тухай 24 баримтыг хүргэе.
  • Улсын Арслан Э.Оюунболдын тухай 24 баримт
    2015 оны 7 сарын 13
    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд түрүүлж наадамчин олноо баясгасан Энхтөгсийн Оюунболдын тухай 24 баримтыг хүргэж байна.
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    2015 оны 7 сарын 10
    Дэлгэсэн тэрлэг шиг Монголын маань дэлхийд ганцхан, дээлтэй наадам эхэллээ. Үүнтэй холбоотойгоор 24tsag.mn сайт наадмын тухай 24 баримтыг хүргэж байна.
  • Царайлаг, чадварлаг нэвтрүүлэгч Д.Одзаяагийн тухай 24 баримт
    2015 оны 7 сарын 08
    МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгчийн халааг үргэжлүүлж буй Д.Одзаяа үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр орой бүр уулзах болсон. Царайлаг, чадварлаг нэвтрүүлэгч хэмээгдэж буй Д.Одзаяагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
  • 10 хувийн урьдчилгаатай байрны зээлийн тухай 24 баримт
    2015 оны 7 сарын 06
    Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгосонтой холбоотой иргэдийн сонирхож буй 24 баримтыг хүргэж байна.
  • Тэнгэрийн зарлигийг ”биелүүлдэг” И.Мөнхсаруулын тухай 24 баримт
    2015 оны 7 сарын 01
    Чингис хааныг тодруулах ёслолыг голчлон зохион байгуулж, нийгэмд багагүй туулиан тарьж, ад шоо болоод байгаа И.Мөнхсаруул гэх эмэгтэй чухам хэн юм бэ гэсэн асуултыг нийгэмд төрүүлээд байгаа билээ.
  • 24 баримт: Бизнесийн дээд хэмжээний уулзалтад хэн юу хэлэв?
    2015 оны 6 сарын 22
    ”Бизнесийн дээд хэмжээний уулзалт 2015” чуулган нь итгэлцлийг бий болгох, хөрөнгө оруулчдын анхаарлыг татах зорилготойгоор энэ сарын 19-нд болж өндөрлөсөн. Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн томоохон сэдвүүдийн нэг болох “Мега төсөл ба хөгжлийн явц” сэдвээр оролцогчид байр сууриа илэрхийлж цаашид хэрэгжүүлэх мега гэгдэх томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулагч нарт ямар боломж байгаа талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр онцлох илтгэл тавьсан оролцогчдын хэлсэн үгийг 24 баримтаар хүргэе.
  • 24 баримт: Н.Алтанхуяг ”Төрийг УИХ хурал барьж байна уу, нэг байгууллага барьж байна уу”
    2015 оны 6 сарын 19
    Өөрийнх нь санаачилсан хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаас хассан асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр мэдээлэл хийсэн. Түүний хувьд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан бөгөөд холбогдох байнгын хороогоор дэмжлэг аваад байсан юм. Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх мөчид хэлэлцэх асуудлаас хассан нь асуудал үүсгэсэн юм. Авлигатай тэмцэх газраас уг хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг хүргүүлсэн. Тэр дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс уг хуулийн төслийг зөвлөлийн хурлаар хэлэлцэж зохих шийдвэр гаргах шаардлагатай гэж үзсэн гэсэн бичгийг тус зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин УИХ-ын даргад ирүүлжээ. Үүнд үндэслэн тус хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасчээ.
  • Элэгний С вирусыг устгах Харвони, Софосбувир эмийн тухай 24 баримт
    2015 оны 6 сарын 15
    Нэг сарын эмчилгээнд хэрэглэгдэх үнэ нь 400 долларын элэгний С вирусын эмийн тухай 24 баримтыг хүргэж байна. Элэгний В, С вирусын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигддэг Монгол улсын хувьд тус эмийг оруулж ирэхээр Ерөнхий сайдаасаа эхлэн яаравчилж байна. Ингээд АНУ-аас оруулж ирэх Софосбувир, Харвони эмийн талаарх мэдээлэлтэй танилцана уу.
  • Монголд өдрөөс өдөрт ойртож буй MERS коронавирусын тухай 24 баримт
    2015 оны 6 сарын 14
    Манай улсад дэгдэх магадлал нь дунд зэрэг хэмээн тогтоогдсон аймшигт цар тахал MERS коронавирусын тухай 24 баримтыг хүргэе.
83 84 85 86 87 88 89
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    саяхан
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    21 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    29 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    33 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    34 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    35 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 57 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 19 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 23 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 7 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 55 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 5 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 29 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 33 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 41 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 46 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 48 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 15 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 1 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК