Та бидний дунд өндөр боловсролтой, ухаалаг бас авъяаслаг, нууцлаг бүсгүйчүүд олон бий. Тэдний нэг бол Жамбалдоржийн Тана. Дэлхийд нэртэй Харвард, Оксфордын их сургуулийг дүүргээд ирсэн тэрээр өдгөө “Тана Глобал Солюшинс” хэмээх бизнесийн зөвлөгөө өгдөг компани байгуулан ажиллаж буй. Түүнчлэн салбар салбарын сонирхолтой гэж үзсэн төслүүд дээр ажиллаж байна. Тэрээр миний амьдралын гол зорилго бол монгол залуусаа боловсролтой болгох, хүүхэд залуусыг амьдралын алтан замаа сонгоход нь зөв чиглүүлж хүн бүрийн авьяас сонирхлыг нь нээж өгөх хэмээн ярьдаг. Боловсролтой, зөв төлөвшилтэй залуус монгол улсаа хөгжүүлэхэд чухал үүрэг рольтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл “Хүн хөгжиж байж улс орон хөгжинө” хэмээн ярих дуртай Жамбалдоржийн Танын тухай 24 баримтыг хүргэж байна.
2016 онд Оксфордын их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын төгсөлт
Баримт 1. Тэрээр 1989 онд Улаанбаатар хотод төржээ.
Баримт 2. Эцэг эхээсээ хоёулаа бөгөөд нэг ахтай.
Баримт 3. Аав Ц.Жамбалдорж нь элчин сайд.
Баримт 4. Аав нь 1993 онд Лондонд анх томилогдон ажиллахад Тана 4 настай сургуульд орж байсан.
Баримт 5. 1997 онд монголдоо буцаж ирэнгүүт нь аав нь монгол хэлийг нь сайн эзэмшүүлэхийн тулд нийслэлийн 5 дугаар дунд сургуульд оруулахаар дагуулж очиход багш нар хурдан сурах хүүхэд байна гээд 2 анги шууд алгасуулаад ахтай нь хамт нэг ангид оруулж байжээ.
Баримт 6. Тана багаасаа балетын курс, хийл хөгжмийн дугуйланд хамрагдаж байсан төдийгүй усан болон бусад спортоор хичээллэдэг байв.
Баримт 7. Танын бага нас, хүүхэд нас гадаад орнуудад өнгөрсөн ч аав, ээж нь монгол ахуйг нь мартуулахгүйн тулд жил бүрийн зуны амралтаар нь өвөө, эмээ рүү нь буюу Булган аймаг руу явуулдаг байсан.
2008 онд Америкийн "Family Feud" телевизийн тэмцээнд Харвардаас шалгарсан багийн хамт оролцов
Баримт 8. 2005 онд аавынх нь америкт ажилласан томилолтын хугацаа дуусч нутаг буцах болоход Тана сурлагаараа тэргүүлэгч байсан учраас аав, ээж нь түүнийг америкт нь үргэлжлүүлэн сургахаар дотуур байртай сургуульд үлдээж байсан.
Баримт 9. Тана бүрэн дунд сургуулиа Америкийн Вашингтон хотноо дүүргэж 2004 онд Вашингтон хотод “National Technical Association”-аас зохион байгуулдаг математикийн тэмцээний аварга болж байжээ.
Баримт 10. Дунд сургуульд сурч байхдаа зуныхаа амралтаар монголдоо ирж Нобелын шагналт зохиолч Херман Хессегийн “Сиддарта" гэдэг дунд сургуулийн сурагчдын заавал унших номны жагсаалтад ордог номыг англи хэлнээс монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон.
Ж.Тана: “Амжилтын үндэс бол мөрөөдөлтэй байж, тэрэндээ хүрэхийн тулд зорилтууд тавьж, түүндээ хүртлээ хөдөрмөрлөх"
Баримт 11. 2007 онд Харвардад баклавраар элсэн орсон анхны Монгол оюутан болж байсан төдийгүй тус сургуулийг эдийн засаг, Зүүн Өмнөд Ази судлалаар, хятад хэл эзэмшиж төгссөн.
Баримт 12. Тэрээр Харвардад сурч байхдаа “Кримсон” өдрийн сонинд зар сурталчилгаа хариуцсан менежерээр сонгогдон ажиллаж байв.
Баримт 13. Ажлын гараагаа Австралийн Рио Тинто-гоос эхэлсэн бөгөөд эхний жил Брисбани хот дахь Теxнологи, инновацийн хэлтэст ажиллачаад дараа нь Норт Паркс хэмээх гүний уурхайд бизнесийн шинжээчээр ажиллаж байсан.
Баримт 14. Австралид ажиллаж байхдаа Куинсландын их сургуулийн "Байгалийн баялаг, байгаль орчны чиглэл" нэг жилийн дипломтай сургалт дүүргэсэн.
Баримт 15. 2016 онд Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистерын зэрэг хамгаалсан.
Баримт 16. Ж.Тана дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх "Глобал шэйпэрс" нийгэмлэгийн гишүүн бөгөөд уг нийгэмлэгээс Оксфордын их сургуультай хамтарч анх удаа тус сургуульд тэтгэлэгээр сурах дэлхийн 2 оюутны нэгээр шалгарч суралцсан юм.
Баримт 17. Оксфордод магистраа хамгаалж ирсний дараа эх орондоо “Гэр хорооллыг шинэлэг хот болгох” төсөл дээр ажиллаж байсан.
2007 онд Америкийн Юта мужийн Васач академийн төгсөлтийн илтгэлийг тавьж байгаа нь
Баримт 18. Тэрээр бага наснаасаа гадаад улс орнуудаар амьдарч байсан ч энд бид хугацаатай ирсэн, миний эх орон Монгол гэдэг үзэл бодол нь багаасаа оюун ухаанд нь суусан гэдэг.
Баримт 19. 2011 оноос “Монголын залуу оюутан” (Mongolian Young Scholars Program) зуны сургалтын хөтөлбөрийг багаараа санаачлан зохион байгуулж ирсэн. Энэхүү сургалт нь жил бүр монголын сурлага сайтай ахлах ангийн сурагчдыг дэлхийн нэр хүндтэй сургуулиудад элсэн ороход нь туслах зорилготой үйл ажиллагаа явуулж байна.
Баримт 20. Тэрээр 2013 онд Өмнөговь аймаг, Оюу Толгой компанийн төслийн талбайд монгол залуустайгаа мөр зэрэгцэн ажиллаж байсан. Энэ үеэрээ залуус 28 хоног уурхайд ажиллаад 14 хоног амардаг нь монголын олон мянган залуус, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд тийм ч таатай биш хувилбар гэж үзжээ. Ингээд 14/7 болгох төслийг санаачлан ажилласан нь дэмжигдэж олон залуусыг магнай тэнийлгэн баярлуулсан юм.
Баримт 21. Ж.Тана: “Амжилтын үндэс бол мөрөөдөлтэй байж, тэрэндээ хүрэхийн тулд зорилтууд тавьж, түүндээ хүртлээ хөдөрмөрлөх" хэмээн хэлсэн.
Баримт 22. Тэрээр дэлхийд нэртэй их дээд сургуулийн талаар бахархан ярих дуртай ч боловсролыг голж сонгох гэхээсээ, сонгосон чилэлээрээ сайн сурах гэж үздэг.
Баримт 23. Тэрээр 2014 онд Швейцар улсын Санкт-Галлен Симпо́зиумд "Маргаашийн 30 Лидерүүд"-ийн нэгээр сонгогдон оролцож байсан. Мөн 2016 онд Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы Хятад улсад зохион байгууллагддаг "Зуны Давос" хэмээгддэг "Annual Meeting of the New Champions" хуралд дэлхийн Глобал шэйпэрс залуучуудаас сонгогдон оролцож байжээ.
Баримт 24. Тэрээр Америкийн Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулийн маргааш "Глобалчлал, хөгжил хүртээмжтэй байсангүй" гарчигтай нийтлэл бичсэн бөгөөд тэр нь сонирхолтой төдийгүй улс төрийн нөхцөл байдлыг глобалчлан бичиж чадсан байна.
1996 он, Лондон хотын Санкт Мари Абботс сургуулийн 3-р ангийн сурагч Тана аавын хамт
2002 он, АНУ, Вашингтон хотын Харди дунд сургуулийн хийлийн ангийн сурагч Ж.Тана.
2010 онд Бээжин хотод Харвардаас зохион байгуулагдсан Хятад залуу манлайлагчдын хөтөлбөрт багшилж буй Тана.
2011 онд Харвардын их сургуулийн төгсөлт
2013 онд Австралийн Нортпаркс зэсийн уурхайн баяжмалын үйлдвэр дээр ажиллаж байгаа нь
2013 онд Өмнөговьд Оюу Толгойн төслийн талбай дээр багийнхны хамт
2013 онд Өмнөговьд Оюу Толгойн төслийн талбай дээр үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөлтийн багийнхны хамт
2015 он, Оксфордын их Сургуулийн бизнесийн удирдлагын магистрын хичээлийн эхний өдөр
2016 он, МУИС-ын зохион байгуулсан TEDx арга хэмжээнд манай орчин үеийн нийгэмд технологи хэрхэн нөлөөлж байгаа талаар илтгэл тавив
Сэтгэгдэл (8)