-
2023 оны 5 сарын 22
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж буй Асанояматай учраа таарсан нь анхаарал татах барилдаан юм.
-
2023 оны 5 сарын 22
Тэмцээний хоёр дахь өдөр ахмадын эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Б.Батсайхан, 83 кг-ын жинд Г.Гантөгс нар мөнгөн медаль хүртлээ.
-
2023 оны 5 сарын 22
Манай улсаас таван тамирчин оролцсон бөгөөд шилдэг эмэгтэй тоглочоор Б.Хулан шалгарч, үлдсэн гурван тамирчин шөвгийн 32, 64-т багтжээ.
-
2023 оны 5 сарын 22
Тэмцээнд 16 улсын баг өрсөлдөхөд Монголын “Баянхонгор кроунд гео” баг наймдугаар байрт шалгарлаа. Энэ тэмцээнд манай улсын волейболчид анх удаа ялалт авч наймдугаар байрт орлоо.
-
2023 оны 5 сарын 20
Тэмцээний ахмадын 66 кг-ын жинд Ш.Пэрэнлэй хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа.
-
2023 оны 5 сарын 20
Барилдаанд улсын аварга О.Хангай, арслан Р.Пүрэвдагва, гарди М.Бадарч, заан Б.Пүрэвсайхан, Б.Батмөнх, Б.Бат-Өлзий, харцага Б.Цэдэнсодном тэргүүтэй бөхчүүд зодоглосоноос хоёрын даваанд улсын цолтой зургаан бөх уналаа. Зүүний магнай аварга О.Хангай энэ даваанд Дундговь аймгийн начин Н.Амгаланбаатарт танхим буулгажээ.
-
2023 оны 5 сарын 20
Энэ оны долдугаар сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохоор болжээ.
-
2023 оны 5 сарын 20
Эхний шалгаруулалтыг энэ сарын 18-19-нд зохион байгуулсан бол шигшээ уралдааныг маргааш Монгол бөхийн өргөөнд сумын цолтой бөхчүүдийн барилдааны үеэр шалгаруулах юм байна.
-
2023 оны 5 сарын 20
Улирал тутамд зохион байгуулдаг тус барилдааны эхний зургаан байрт орсон бөхчүүдэд хундан цагаан хургаар шагнаж урамшуулжээ.
-
2023 оны 5 сарын 20
Холимог тулаанч Б.Энх-Оргил хоёр дахь ялалтаа байгууллаа
-
2023 оны 5 сарын 20
гавьяат тамирчин Б.Гангаамаа тэргүүтэй манай улсын дөрвөн уулчин Европ тивийн ноён оргил Кавказын нурууны далайн төвшнөөс дээш 5642 метр өндөрт орших Эльбрусын оргилд амжилттай гарчээ.
-
2023 оны 5 сарын 19
2023 оны улс, аймгийн цолтны 19 дэх барилдаан бөгөөд аварга О.Хангай зүүнийг тэргүүлэн барилдах бол баруун жигүүрийг гарди М.Бадарч манлайлна.
-
2023 оны 5 сарын 19
Барилдаанд улсын заан Б.Батмөнх, Ц.Одбаяр, Н.Мустафа тэргүүтэй бөхчүүд зодоглосноос Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Насан-Очирын "Дүүгүүр" хэмээх Намнансүрэн түрүүлж, улсын начин Э.Даш үзүүрлэв.
-
2023 оны 5 сарын 19
Лхоце уул нь дэлхийн дөрөв дэх өндөр уул бөгөөд хойд хэсгээрээ дэлхийн дээвэр Эвересттэй залгадаг тул Эверестийн өмнөд хөтөл гэх нь бий. Эверест болон Лхоце уулын дундуур дэлхийн хамгийн том мөсөн хүрхрээ болох Хумбу мөсөх хүрхрээ урсаж байдаг юм.
-
2023 оны 5 сарын 19
Жин тус бүрийн аваргууд энэ жилийнхээс нэг дахин их 200 мянган ам.доллараар шагнах юм.
-
2023 оны 5 сарын 19
Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монголын боксын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзоригийн амжилтуудаас та бүхэнд танилцуулж байна.
-
2023 оны 5 сарын 19
ОХУ-ын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Татьяна Кириенко төвийг сахисан статустайгаар дээрх хоёр тэмцээнд оролцохоо хэлсэн ч тэмцээн зохион байгуулагч тал болох Польшийн зүгээс тэднийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ.
-
2023 оны 5 сарын 19
Эверестэд Монголын найман уулчин авиралт хийж байгаа ба О.Золбоохүү оргилд гарсан. Одоогоор манай улсын уулчид бүгд Лхоцед эсэн мэнд байна.
-
2023 оны 5 сарын 19
“Бөх билэгт” дэвжээнээс зохион байгуулсан сумын заануудын барилдаан Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороонд зохион байгуулахад зөвхөн Архангай нутгийн бөхчүүд хүч үзлээ.
-
2023 оны 5 сарын 19
Эверестэд гацсан монгол уулчныг аврах баг шуурхай ажиллаж байгаа боловч уулын оройд цаг агаар тогтуун бус байгаа гэнэ.