Европт нэр хүнд, цар хүрээгээрээ хамгийн томд тооцогддог Аваргуудын лигийн хэсгийн шатны дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Германы аварга "Байерн Мюнхен" клуб талбайдаа Туркийн " Галатасарай"-тай тоглож, 2:1-ээр хожсоноор "А" хэсгийг бүтэн оноотойгоор итгэл төгс тэргүүлж, хасагдах шатнаа тоглох болзлоо хангаад байна.
Энэ зун "Байерн"-д дуулиан шуугиантайгаар нэгдсэн Харри Кэйн эл тоглолтод хоёр гоолыг оруулснаар "Байерн"-ий төлөөх 15 дахь тоглолтодоо оролцож 19 гоолыг оруулаад буй юм.
"Байерн Мюнхен" клубийн хамтаар Аваргуудын лигт 102 дахь ялалтаа тэмдэглэсэн Томас Мюллер тус тэмцээний түүхэнд хамгийн олон хожсон тоглогчдын хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн шөнө Икер Касильяс (101 тоглолтод хожсон)-ийн амжилтыг гүйцсэн юм. Одоо түүний өмнө 115 тоглолтод хожсон Криштиано Роналду бичигдэж байна. Мюллер 2008 оноос хойших хугацаанд "Байерн"-ий үндсэн бүрэлдэхүүнд тоглож байгаа юм.