Mongolian Mike хочит Шаравжамцын Энхийн-Од багийнхаа хамт улирлын эхний тоглолтдоо хийж ялалт байгуулжээ.
Тэрбээр SF Dons (Сан Франциско Донс) багт тоглодог билээ. Тодруулбал, Ш.Энхийн-Од өнөөдөр 12 минут талбайд тоглохдоо 11 оноо, долоон дамжуулалт, таван самбар өгч, гурван удаа бөмбөг алдсан үзүүлэлтийг гаргасан байна. Ийнхүү SF Dons өрсөлдөгч багаа 128:59 онооны харьцаатайгаар буулган авчээ.
Майкын баг дараагийн тоглолтоо Сэйнт Францис их сургуулийн Рэд Флаш багтай дөрөв хоногийн дараа хийх аж.