-
2015 оны 7 сарын 05
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” / Тусгай замын автобус буюу BRT / төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
-
2015 оны 7 сарын 05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи санаачилгад тулгуурлан амгалан тайван байдлын тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөршийн хяналт хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг баталлаа.
-
2015 оны 7 сарын 05
Бурханхалдун уулыг удахгүй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд албан ёсоор бүртгүүлэх тухай Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 05
Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгааболон “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-д өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл хийлээ.
-
2015 оны 7 сарын 05
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооныИргэдийн бүлгээс санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Шинэ тосгон ТББ хамтран 65 сая төгрөгийн төсөвтэй 3.8 км зам тавих ажил эхэллээ
-
2015 оны 7 сарын 04
7 сарын 04-нд болох үзвэрүүд
Түмэн эх чуулгат - 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт
ҮДБЭЧуулга - 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт
Тэнгис кино театрт - “Бодлын ертөнц” Хүүхэлдэйн кино “Made in Ulaanbaatar” МУСК, “Ар хударга” МУСК, “Юрийн галавын ертөнц” УСК, “Тэди-2” УСК, “Хуримын сюрприз” МУСК
Өргөө кино театрт - “Ар хударга” МУСК, “Made in Ulaanbaatar” МУСК, “Юрийн галавын ертөнц” УСК, “Теди-2” УСК, “Бодлын ертөнц” Хүүхэлдэйн кино, “Хуримын сюрприз” МУСКХүннү кино театрт, “Содура” МУСК, “Бодлын ертөнц” Хүүхэлдэйн кино, “Ар хударга” МУСК, “Made in Ulaanbaatar” МУСК, “Юрийн галавын ертөнц” УСК, “Теди-2” УСК, “Хуримын сюрприз” МУСК
07 сарын 04-нд болох үйл явдал
- “Бест оф классик” сонгодог урлагийн үдэш Чингисийн талбайд болно. “Чингис хаан” гран при, жудо бөхийн олимпын эрхийн оноо олгох гранпри тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт үргэлжилнэ.
- “Их талын жааз” олон улсын 9-р фестиваль үргэлжилнэ.
- “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн Монголын уран зургийнгалерейд үргэлжилнэ.
-
2015 оны 7 сарын 04
Нийслэлийн статистикын газраас долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Долдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар хонины ястай мах нэг кг дунджаар 7000 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8170 төгрөгийн үнэтэй байна. Үнийн хувьд өмнөх долоо хоногтой харьцуулахад 210-270 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа аж. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байжээ. Харин хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури”, “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байжээ. Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-970 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.
Мэдээний эх сурвалж: http://www.time.mn/64979
-
2015 оны 7 сарын 04
Швед улс дахь монголчуудын наадам өнөөдөр болно. Тус улсын нийслэл Стокгольм хотын хойд захад орших Акалла ди хэмээх модоор хүрээлэгдсэн, зүлэг ногоо тэгширсэн газарт монголчууд наадах гэнэ.
-
2015 оны 7 сарын 04
Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд 14 тамирчин оролцоно
-
2015 оны 7 сарын 04
Зодог тайлсан А.Сүхбатыг наадамд барилдуулахгүй байх хэрэгтэй гэв
-
2015 оны 7 сарын 04
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооныИргэдийн бүлгээс санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Шинэ тосгон ТББ хамтран 65 сая төгрөгийн төсөвтэй 3.8 км зам тавих ажил эхэллээ.
-
2015 оны 7 сарын 04
Хоёр жилийн өмнө Хүнсний төвд нь гал гарснаар үйлчлүүлэгчийнх нь тоо багассан “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн нь олны сонирхолыг ихэд татаж орхив. Тэрбээр улс төр, нефт занар, эдийн засгийн хямралаас эхлээд Нарантуул захынхаа асуудлаар товчхон хийгээд тун тодорхой ярилцлага өгчээ.
-
2015 оны 7 сарын 04
Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлнэ.
-
2015 оны 7 сарын 04
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 07 дугаар сарын 04-нийн өдөр буюу маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна.
-
2015 оны 7 сарын 04
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 7 сарын 04
Улаанбаатарт 32 хэм дулаан
-
2015 оны 7 сарын 03
Энэ жил Дээрхийн гэгээнтэний мэлмий гийсний 80 насны ой тохиож, дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэж байна.
-
2015 оны 7 сарын 03
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан болж, нийслэлийн 9 дүүрэг, инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудын 14 хоногийн хугацаанд хийсэн ажлын биелэлттэй танилцлаа.
-
2015 оны 7 сарын 03
Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-
2015 оны 7 сарын 03
МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газраас Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид, аймгийн МХГ-ын улсын байцаагчидтай хамтран ажиллаж байна.