-
2015 оны 7 сарын 02
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
-
2015 оны 7 сарын 02
2015 оны 07 дугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2015 оны 7 сарын 01
Цагдаагийн алба хаагчдын хөлбөмбөгийн тэмцээн болов
-
2015 оны 7 сарын 01
Шалгалтаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат “Монголиан майнинг корпораци”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус бие даасан гишүүнээр ажилласны урамшууллыг мэдүүлгийн “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт мэдүүлсэн байжээ.
-
2015 оны 7 сарын 01
Дарханы замд тэмдэг, тэмдэглэгээ байршуулах шаардлагатай
-
2015 оны 7 сарын 01
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар долоон түймэр асч байна.
-
2015 оны 7 сарын 01
Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 15, аврах ажиллагааны 2 дуудлагаар аврах анги, Гал унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
-
2015 оны 7 сарын 01
Өчигдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 16 дугаар байрны айлд 3 настай хүүхэд ганцаараа үлдсэн хаалгыг онгойлгуулъя гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход хаалга цоожлогдсон байсныг онгойлгон ээжид хүүхдийг хүлээлгэн өгсөн байна. Хүүхэд гэмтэж бэртээгүй байсан байна
-
2015 оны 7 сарын 01
Нийслэлийн Засаг даргын “Парк шинэчлэлт хийх тухай” А/514 дугаар захирамжийн дагуу Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр угсраа автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өнгөрсөн жил нээлттэй зарласан. Тендерт хоёр улсын /БНХАУ-ын хоёр, БНБелУ-ын нэг компани/ гурван компани саналаа ирүүлснээс БНБелУ-ын “МАЗ” НХК шалгарсан байна. Харин энэ оны эхээр тендерт шалгарсан “Маз” НХК-тай МАЗ маркийн 215067 загварын 20 ширхэг угсраа автобус худалдан авах гэрээг байгуулан, өнгөрсөн сарын 26-нд албан ёсоор хүлээлгэн өгсөн.
-
2015 оны 7 сарын 01
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь соёл урлагийн үйл ажиллагаанууд болно. Үүнд:
-
2015 оны 7 сарын 01
Таван сарын 18-21-ний өдрүүдэд үргэлжилсэн ЭЕШ-ын дүн өнөөдөр гарч байна. Шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/ сайт руу өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр орж үзэх боломжтой.
-
2015 оны 7 сарын 01
Цахим сүлжээгээр тархаад байгаа хуурамч будааны талаар өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.
-
2015 оны 7 сарын 01
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж, Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг хавсралтаар баталлаа.
-
2015 оны 7 сарын 01
Нийслэлийн Засагдаргын Тамгын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хүүхдийн зуслангуудад шалгалт хийжээ. Энэхүү шалгалтаар “Сэлбэ”, “Өгөөмөр” зуслангууд чанарын шаарддага хангаагүй орчин нөхцөлд хүүхдүүдийг авахаар зэхэж байсан зөрчил илэрчээ. Тиймээс дээрх хоёр зуслангийн үйл ажиллаагаа эхлүүлэхийг хориглож, орчин нөхцөлөө сайжруулах шаарддага өгчээ. Харин бусад хүүхдийн зуслангуудын тухайд энэ сарын 20-ноос эхлэн ажиллаж эхлээд байгаа.
-
2015 оны 7 сарын 01
Чөлөөт нислэгийн загварын тэмцээн болно
-
2015 оны 7 сарын 01
МУГЖ С.Жавхлан, МУГТ Ц.Шаравжамц нар улс оронд үүсээд байгаа асуудал, улстөрчдийг эсэргүүцэн Чингисийн талбай дээр үсээ хусахаа мэдэгдсэн. Тэд зуны халуун өдөр сэрүүцэх гэсэндээ бус шүүмжлэлтэй хандаж буй асуудлынхаа дуу хоолой болж, ийн эсэргүүцэл илэрхийлж байгаа. Дуучин С.Жавхлангийн хувьд эрх баригчдыг шүүмжилж, эсэргүүцээд нэлээд хугацаа өнгөрсөн. Мэтгэлцээн хийх гэж оролдоод ч тусыг эс олсон. Харин энэ удаа өөрийнхөө үсийг хусч байна. Түүнийг гавьяат тамирчин Ц.Шаравжамц дэмжин оролцож буй юм.
-
2015 оны 7 сарын 01
Давааны өртөөнөөс Хүй долоон худаг хүртэлх 1.5 км замын ажлыг гүйцэтгэж буй Түм аривжих” ХХК өнгөрсөн сарын 29-ны өдрөөс хучилтын ажлаа эхэлжээ. Тус замын зорчих хэсгийн өргөн нь долоон метр, хоёр талаараа 1.5 метр явган замтай аж. Уг замыг энэ сарын таванд ашиглалтад өгөх юм.
-
2015 оны 7 сарын 01
Үндэсний их баяр наадмын үеэр мэргэжлийн хяналтын 200 гаруй албан хаагч хяналт тавьж ажиллахаар болжээ. Энэ талаар өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийлээ.
-
2015 оны 7 сарын 01
Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудад цахим ажлын байрны систем нэвтрүүлэх, байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, цахим үйлчилгээний нэгдсэн хяналт шинжилгээ үнэлгээг бий болгох E-Office программыг Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас нэвтрүүлж эхэллээ.
-
2015 оны 7 сарын 01
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2015 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ. “Тайлан-100” арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтэс, улсын байцаагчдаа оролцуулан цахим хэлбэрээр явууллаа. Ерөнхий газрын бодлогын болон хяналтын газрын дарга нар ажлын төлөвлөгөөнийхээ биелэлтийг танилцуулсан байна.