-
2015 оны 6 сарын 30
“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд энэ сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэгтэй хамтран нийслэлийн хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудын цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, рентгений эмч, техникч болон удирдах албан тушаалтнуудад зориулан рентген оношилгооны салбарын цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсыг сурталчлах, хяналтын хуудсаар хяналт шалгалт хийх зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Сургалтанд нийслэлд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 45 эмнэлгийн байгууллагын удирдах ажилтан, эмч, техникийн ажилчид оролцов.
-
2015 оны 6 сарын 30
Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталж, хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг БОНХАЖ-ын сайдад даалгалаа.
-
2015 оны 6 сарын 30
Жүжигчин Г.Ундармаа газ дэлбэрч улмаар түлэгдсэн ах дүү хоёрыг эргэжээ.
-
2015 оны 6 сарын 30
“Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд хийгдэх ажлын технологийн шийдэл, гүйцэтгэлийн явц, чанар байдалд болон үр дүн, хөрөнгийн зарцуулалтад байнгын хяналт тавьж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, эрх шилжүүлэн авсан аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
-
2015 оны 6 сарын 30
Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг БОНХАЖ-ийн сайдад, энэ жагсаалтыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг бүх сайд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
-
2015 оны 6 сарын 30
Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгох журам баталлаа.
-
2015 оны 6 сарын 30
2015 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан таримал ургамлыг гангаас хамгаалах болон уринш боловсруулалтын ажлыг технологийн хугацаанд шуурхай зохион байгуулах, ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.
-
2015 оны 6 сарын 30
Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарын мэдээллийг сонсч, төв, суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган тогтоол гаргахаар боллоо.
-
2015 оны 6 сарын 30
Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх өдрийг тохиолдуулан Нийслэлийн Прокурорын газар, Мөрдөн байцаах газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс хамтран 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодистой холбоотой захиргааны зөрчил, гэмт хэргийн тухай ойлголт, тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт танилцуулах сургалтыг зохион байгуулжээ.
-
2015 оны 6 сарын 30
Улаанбаатар, Сөүл хотуудын хамтын ажиллагааны хүрээнд Сөүл хотын захиргааны 100 хувийн хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулах гэж байна.
-
2015 оны 6 сарын 30
Нийслэлийн хэмжээнд энэ онд үйл ажиллагаа явуулж байгаа ногоон бүсийн хүүхдийн зуслангуудыг танилцуулж байна.
-
2015 оны 6 сарын 30
Үндэсний их баяр наадмын амралтын өдөр энэ удаад бямба, ням гаригт таарч байгаа тул баярын амралтыг нөхөж амрах тухай асуудлыг Засгийн газар хэлэлцэхээр хүлээгдэж байсан. Ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй боловч долдугаар сарын 16, 17 ажлын өдөр болж, долдугаар сарын 11-15 хүртэл амрах байгаа юм.
-
2015 оны 6 сарын 30
АТГ-аас нийтийн албанд нэр дэвшигчдийн ашиг сонирхлын зөрчлийг шалгажээ. Тус газраас оны эхний таван сарын байдлаар төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 4910 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээж авчээ.
-
2015 оны 6 сарын 30
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний их баяр наадмын тохижилт, засвар үйлчилгээний ажилтай танилцлаа.
-
2015 оны 6 сарын 30
“Нарантуул” худалдааны төвд гарсан галын улмаас хүний амь эрсдэж, 300 гаруй түрээслэгч эд хөрөнгө, ажлын байргүй болсон юм. Хоёр жилийн өмнө болсон уг хэрэгт тухайн үед долоон хүнийг сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл прокурорын шатанд хэргийг түдгэлзүүлсэн мэдээллийг эх сурвалж хэлэв. Гэвч ямар үндэслэлээр түдгэлзүүлсэн нь тодорхойгүй байна.
-
2015 оны 6 сарын 30
Өнгөрсөн амралтын өдөр болсон Чингис хаан тодруулах ёслолын талаар хүн бүр өөр өөрийн гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.
-
2015 оны 6 сарын 30
цахилгаан
-
2015 оны 6 сарын 30
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Гонзало Молинер Таморерогийн урилгаар тус улсын Мадрид хотноо 2015 оны 6 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийлээ.
-
2015 оны 6 сарын 30
Сумдын цагдаа нарт сургалт хийжээ
-
2015 оны 6 сарын 30
Авлигатай тэмцэх газар 2015 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэхээр хэвлэлийн хурал зарлаж байна. Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр зохион байгуулдаг ээлжит мэдээллийн цагийг өөрийн байрандаа өнөөдөр 11.00 цагт зохион байгуулах юм байна.