-
2015 оны 7 сарын 03
2015 оны 07 дугаар сарын 03-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2015 оны 7 сарын 02
Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, цагдаагийн байгууллага болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтэс, цагдаагийн алба хаагч нь эрүүл аюулгүй байдлын индексийн түвшинг хангах чиглэлээр дүүрэг, хороодын Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах ажлыг эрчимжүүлэх, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, үйлдэгдэж болзошгүй газар, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн өртөж болзошгүй иргэдийн тоо, гаралтын түвшинг бууруулах зорилгоор “Шилдэг цагдаагийн хэлтэс, албан хаагч шалгаруулах” уралдаан зохион байгуулах гэж байна.
-
2015 оны 7 сарын 02
МУГЖ С.Жавхлан, МУГТ Ц.Шаравжамц нар улс оронд үүсээд байгаа асуудал, улстөрчдийг эсэргүүцэн Чингисийн талбай дээр өчигдөр үсээ хусуулсан.
-
2015 оны 7 сарын 02
Хэрэглээний газ дэлбэрсний улмаас А.Цэрэнтогтох хүү дүүгийнхээ амь насыг аварч өөрөө 80 хувийн түлэгдсэн.
-
2015 оны 7 сарын 02
Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн төслийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
-
2015 оны 7 сарын 02
МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газраас Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид, аймгийн МХГ-ын улсын байцаагчидтай хамтран ажиллаж байна.
-
2015 оны 7 сарын 02
Алтай нуруу, түүний салбар уулсаас усжих Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчмоор үерийн аюултай түвшинг давжээ.
-
2015 оны 7 сарын 02
Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн номын ордон гэснийг Хүүхдийн төв номын сан болгон өөрчилж, тус номын сангийн барилгыг шинээр барих газрын асуудлыг судлан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгасан байна.
-
2015 оны 7 сарын 02
Наадмын өнгө тодорхойлох дунд сунгаан болж байна
-
2015 оны 7 сарын 02
Баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн үйлчлэх чиглэл
-
2015 оны 7 сарын 02
Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 3-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
-
2015 оны 7 сарын 02
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хаалттай хуралдаж, улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг магнайлах вэ гэсэн асуудлыг хэлэлцсэн.
-
2015 оны 7 сарын 02
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хот чимэглэлийн уран баримлыг нэмэгдүүлэх, чөлөөт уран бүтээлчдийн урлаж буй уран нарийн хийц, оюун ухаан шингэсэн бүтээлийг гадаад, дотоодод сурталчлах зорилготой “Улаанбаатар – Уран баримал 2015” наадам нээлтээ хийлээ. Энэхүү наадмыг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны наадамд нийт 45 уран бүтээлчийн 87 бүтээл оролцсоноос 10 бүтээл нийслэлийн гудамж талбайд байршихаар боллоо. Уралдаанд шалгарсан бүтээлийг Монголын урчуудын эвлэлийн хорооны А, Б урлангийн танхимд бодит хэмжээсээр урлан шилдгийн шилдэг бүтээлүүдийг тодруулан сонгосон газруудад байршуулна.
-
2015 оны 7 сарын 02
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран “Монгол хуушуур - 2015” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна. Фестиваль нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилготой.
-
2015 оны 7 сарын 02
Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Арьс ширний 80 айлын байрны дэргэд хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн тасаг унтраасан.
-
2015 оны 7 сарын 02
Автомашинтайгаа гол гатлахгүй байхыг анхааруулж байна
-
2015 оны 7 сарын 02
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан 21 томоохон гудамжид нийтийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж байна.
-
2015 оны 7 сарын 02
Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн арга хэмжээг 07 дугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа А/571 дүгээр захирамж гаргалаа.
-
2015 оны 7 сарын 02
Баянзүрх /2015/07/02/
11.00-17.00 20-р хороо Гачуурт тосгон, Хуандай, Шар хоолойн ам, Баянгол тохижилт, Цагаанбүрд, УБ Бодь-Буян, Рэндэр ХХК-ууд, Тоосгоны үйлдвэр, иргэн Баянмөнх, Наранцэцэг, эдгээрийн ойр орчимд
Чингэлтэй
10.30-17.30 1, 4-р хороо 1-р 40 мянгат М-100, 19, 20-р байр, Монгол бэлэг 1, МЦХ, Хүүгазар, Эх газар, Монад, Ар үр Алтай, Лунабланка, Дун-Өргөө, Таван богд, Хан жин ХХК-ууд, 30, 1-р байр, Хатан сүйх дэлгүүр, Титэм ундрах, Сакура фүүдс,
13, 14-р хороо Хайлаастын 2-20, Сургуулийн 3, 13, 34-46, БЗИ 1-6-р гудамж, эдгээрийн ойр орчимд
Баянгол
10.45-16.30 7, 8-р хороо 34, 95-р цэцэрлэгүүд, 4-р хороолол 12-15, 32, 36, 38-р байр, Оч ХХК, эдгээрийн ойр орчимд,
Сонгино-хайрхан
10.30-18.00 9, 25-р хороо Хайрхан-Зүүнсалаа зуслан, тэр орчмоор
-
2015 оны 7 сарын 02
АТГ-аас УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, “Хос дэнс” ТББ-ын тэргүүн А.Гантамир нарын гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатын хөрөнгө оруулгын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд шалгасан талаараа мэдээллээд байгаа. Гэвч хариуг олон нийтэд бус гомдол гаргасан алба хаагчдад явуулсан гэдгээ онцолсон.