-
2015 оны 7 сарын 06
Гал түймрийн улмаас ээж, охин хоёр түлэгджээ
-
2015 оны 7 сарын 06
Үндэсний их баяр наадмын хэв журмын салбар хороо 3 удаа хуралдаж төлөвлөгөө, төсөв, удирдлага, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэн Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар хэлтсийн 2600, Хүй долоон худагт 22 цагдаагийн газар хэлтсийн 3000, Хууль сахиулах их сургуулийн 500 сонсогч нийт 57 байгууллагын 6100 алба хаагч, 467 автомашин, 30 мотоцикль хамгаалалтанд ажиллуулахаар шийдвэрлэж бэлтгэл ажлыг хангажээ.
-
2015 оны 7 сарын 06
Өмнөговь аймгийн Прокурорын газар 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, сумдын хэсгийн төлөөлөгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим зүйлд заасан гэмт хэргийг мөрдөн шалгах аргачлал сэдэвт сургалтыг зохион байгуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан нотолгоог хэрхэн цуглуулах, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцсан байна.
-
2015 оны 7 сарын 06
Үндэсний баяр наадмын үеэр бөхчүүдийн барилдааныг энгэрийн камераар хянахаар болжээ.
-
2015 оны 7 сарын 06
Үндэсний их баяр наадам энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд эхлэнэ. Харин төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа болон бөхийн барилдаан үзэх тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхлэх юм байна. Энэ жилийн хувьд тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг асуудлыг бодолцож шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэрийг Наадмын комисс гаргажээ.
-
2015 оны 7 сарын 06
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/МХЕГ/-ын удирдлагууд өнөөдөр 13.00 цагт мэдээлэл хийнэ. Тус хурлаар наадам болох гэж байгаа энэ үед орон нутгаас мал тууж авчран зарж борлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэхэд анхаарах асуудал, хоолны халдвараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгөх гэнэ. Мөн БНХАУ-аас оруулж ирсэн хуурамч будааг худалдаалж буй эсэхийг мэдээлнэ.
-
2015 оны 7 сарын 06
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин өнгөрсөн онд манай улсад айлчлахдаа Монголын 250 сэтгүүлчийг өөрийн улсад айлчлуулж, хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хооронд туршлага солилцуулна хэмээн хэлсэн. Энэ дагуу Монголын 50 сэтгүүлч өнгөрсөн сарын 29-өөс энэ сарын 5-ны хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин, Наньжинь, Жан Бэй зэрэг хотод ажлаад ирлээ. Тус ажил цаашид ч үргэлжлэх бөгөөд зөвхөн эхний ээлжийн сэтгүүлчид тус улсад ажлаад ирсэн нь энэ юм. Дашрамд дурдахад, тус ажлын айчлалын бүх зардлыг БНХАУ-ын талаас гаргасан болно.
-
2015 оны 7 сарын 06
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
-
2015 оны 7 сарын 06
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 18 дугаар хурлаар 25 асуудал хэлэлцэв.Үнэт цаасны зах зээлийн тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай шинэ хуулиуд 2013 онд батлагдсанаар кастодиан, хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, клирин (тооцооны)-гийн байгууллагууд зэрэг олон шинэ оролцогчид санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлж байна.
-
2015 оны 7 сарын 06
“Miss World Mongolia-2015” тэмцээний ялагчаар Н.Ану тодорлоо
-
2015 оны 7 сарын 06
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 7 сарын 06
”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяны нэрэмжит “Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан”-ыг зохион байгуулж байна. Уралдаан 07 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Соёл, урлагийн их сургуулийн Оюутан театрт болно. Харин уралдааны шилдгүүд болон монголын морин хуурын шилдэг тоглолтыг наадамчин олондоо 2015 оны 07 сарын 13-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа зохион байгуулна гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 06
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улсын их баяр наадмын үед наадамчдын ая тухыг хангаж ажиллах тал дээр авах зарим арга хэмжээний тухай” А/578 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Тулгар Төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн Ой, Үндэсний Их Баяр наадмын үед наадамчин олон, гадаад орны зочид, төлөөлөгчид, жуулчдын ая тухтай наадуулах нөхцлийг хангах зорилгоор энэ жилийн байгаль, ус цаг уур, ган гамшгаас шалтгаалж үүссэн нөхцөл байдлаас хамааран Хүй долоон худаг дахь морь бариа, үйлчилгээний А талбайн ойролцоох 86 га газрыг түр хамгаалалтад авч усжуулж, зүлэгжүүлэхийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т үүрэг болгов.
-
2015 оны 7 сарын 06
Монгол Улсын Ерөнхий сайдын ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Экологи хөгжил, хамгааллын сангийн (The Ecological Sequestration Trust) тэргүүн, профессор Питер Хэад нар ухаалаг уян хатан тогтвортой хөгжлийг хамтран хүргэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
-
2015 оны 7 сарын 06
Өнөөдөр Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар 32 хэм хүрч хална
-
2015 оны 7 сарын 06
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах шийдвэр гаргасан.
-
2015 оны 7 сарын 05
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /2015.07.04/ европ стандартаар евро блок үйлдвэрлэдэг МАК Хийт бетоны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
-
2015 оны 7 сарын 05
Улаанбурхан өвчний өвчлөл өмнөх долоо хоногоос буурчээ.
-
2015 оны 7 сарын 05
Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг энэ сарын 6-наас эхлэн худалдаалж эхэлнэ.
-
2015 оны 7 сарын 05
Монголын үндэсний их сургууль нь Монголын хамгийн том их сургуулийн хувьд Монголд анх удаа 40 000м2 1 орцтой 9 давхар 15 байшинтай тэнцэхүйц Эрдэм шинжилгээ инновацийн төвийг 2016 онд ашиглалтанд оруулахаар зорин ажиллаж байна. Энэ Эрдэм шинжилгээ инновацийн төвөөрөө дамжуулаад Боловсролын салбарт 80тэрбумын хөрөнгө оруулалтыг хийж байгаа анхны сургууль юм. Инновацийн төвийн хүрээнд бид АНУ-ын Калифорниа, болон MIT INTERPRISE FORUM, АНУ-ын Станфордын их сургуультай хамтраад UC SOLAR төсөл хэрэгжүүлээд эхэлцэн байна. Станфордын их сургууль бол дэлхийн тэрбумтануудыг бэлтгэдэг сургууль үүнтэй адил манай Эрдэм шинжилгээ Инновацийн төвийн дэргэдэх старт-ап 70 компианыг дэлхийн хэмжээнд хүргэх боломж бидэнд байна.