-
2015 оны 7 сарын 07
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.07.07/ хуралдаан 12 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын нэр бүхий 9 гишүүний өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, мөн Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч байнгын хорооны дарга эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганд шилжүүлэх санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив.
-
2015 оны 7 сарын 07
Өрхийн эмнэлгүүд баярын өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллана
-
2015 оны 7 сарын 07
Анхдугаар богд, соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн тэгш ойг ирэх сарын 24-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харганатын хөндийд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороог УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ахалж байгаа бөгөөд Засгийн газрын 2015 оны 143, 176 дугаар тогтоолын дагуу Дэд ажлын хэсэг байгуулжээ. Дэд ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, дэд даргаар Я.Содбаатар нарыг томилсон байна. Өвөрхангай аймагт болох ойн арга хэмжээг Дэд ажлын хэсэг хариуцан зохион байгуулж, үр дүн, үйл явцыг Үндэсний хороонд тайлагнах ажээ.
Мэдээний эх сурвалж: http://time.mn/65098
-
2015 оны 7 сарын 07
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой үндэснийих баяр наадмыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилтын ажлуудыг хийж байна. Иргэдийн хүсэлтийн дагуу эвдрэл ихтэй байсан Зайсангийн тойруугийн 460 м замыг засаж дуусан ашиглалтад оруулсан. Одоогоор явган хүний зам тавьж байна. Мөн тоосжилтыг бууруулах зорилгоор Арслантай гүүр, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Усан хөшиг нь гэрэлтдэг байхаар төлөвлөсөн бөгөөд наадмын өмнө ашиглалтад оруулах юм.
Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд зүлэгжүүлэлтийг 17400 м 2, мод сөөг ургамлан хашлага, хэлбэржүүлэлтийг 450 у/м талбайд хийж, 32 том улиас модыг хэлбэржүүлсэн. Цэцэгжүүлэлтийг 141 м2 талбайд хийж, 32000 м2 ногоон байгууламжийг усаллаа.
Энхтайваны өргөн чөлөөний ургамлан хашлагыг бүрэн нөхөж, Ард Аюуш, Нийслэл хүрээ өргөн чөлөө, 22-ын товчооны зам, Чингэлтэйн гудамж, Олимпын гудамж, Хонхтой цэцэрлэг, 3-р цахилгаан станцын зам дагууд мод тарилаа. Нийт 2000 улиас модыг тайрч хэлбэржүүлэн, 4600 модыг шохойдож, 152 мянган м2 ногоон байгууламжийн хөрсийг ариутган, 900 мянган ширхэг мод, сөөгийг био бордоогоор бордон, 3500 улиасны үрийн молцогийг гараар түүж, 183.2 мянган ширхэг мод сөөгний өвчин хортонтой тэмцэн, 250 мян м2 газрыг зүлэгжүүлж, 20 мян м2 талбайд нэг наст цэцэг тарих ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирaгчийн ажлын албанааас мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 07
“Smile” наалт авсан газрууд
СБД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол глобал ХХК-ийн Саруул худалдааны төв, Орос-Монголын хамтарсан 3-р дунд сургууль, ПАРФЮМЛЮКС ХХК-ийн DIOR дэлгүүр, Үлэмж агь катринг ХХК-ийн Калифорни ресторан, Үлэмж грейс ХХК-ийн Грейс үсчин, гоо заслын салон, “Vidal” үсчин, гоо заслын салон, “Зона-Х” ХХК-ийн Хишиг хүнсний дэлгүүр, Наран трейд ХХК-ийн “Наран молл” худалдааны төв, *NA NA* үсчин, “Сэлэнгэ” СӨХ, “14-Б” СӨХ,
СБД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран скай” ХХК, “Хас заяа” ХХК, Эрдэнэбуян дэлгэрэх ХХК-ийн хүнсний дэлгүүр, “Монс ланс” ХХК,
СБД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүслэн” хүнсний дэлгүүр, “Энхийн төлөө цогцолбор”, “Намуун” хүнсний дэлгүүр, “Буурал ээж” супермаркет
“Гахай” наалт авсан газрууд
СБД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор Сондор” ХХК-ийн Баялаг хүнсний дэлгүүр, Төрийн банкны 40 мянгатын салбар, “Метро express” хими цэвэрлэгээний хүлээн авах цэг, Сонгино Хангай ХХК-ийн “Миний дэлгүүр -117” супермаркет, “Дээжис” гуанз,“Бакс трейд” ХХК-ийн “Light pub” баар, Капитал маркет ХХК-ийн “Америк тахиа” хүнсний мухлаг, Буян холдингийн “Хангай” дутуу баригдсан барилга, “Fers” караоке баар, “Suona” караоке баар, Монголын Урчуудын эвлэлийн хорооны “Пассаж” худалдааны төв, “Shashlik hause” шорлогийн газар, СБД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгөл дөрвөн эрдэнэ” ХХК, “Ганжад” ХХК, “WE” шөнийн клуб, “Ланд сервис” авто засварын газар, “Бат-Эрдэнэ трейд” ХХК-ийн хүнсний дэлгүүр, “AKUMA” авто угаалга, “Сехан” авто угаалга, “Орхон” авто угаалга, СБД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Санзайн амралт, “Майхан толгой” хүнсний дэлгүүр тус тус “ГАХАЙ” наалт авсан болно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 07
МЕРС-ийн хоёрдахь тохиолдол илэрлээ
-
2015 оны 7 сарын 07
Морьдыг үүлдэр харгалзахгүй уралдуулна
-
2015 оны 7 сарын 07
Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнана
-
2015 оны 7 сарын 07
Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болголоо.
Наадмын дараа болдог орон нутгийн чанартай бэсрэг наадам, их, бага сунгаа, овоо тахилга, бүсийн уралдааны үед морь унаач хүүхэд бэртэж гэмтэх, амь насаа алдаж болзошгүй тул үүнд анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.
Үүнтэй холбогдуулан ерөнхий газраас хэд хэдэн заалт бүхий зөвлөмж гаргалаа. Тухайлбал морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих стандартад заасан хамгаалах хэрэгслээр хангахыг уяач, эздэд анхааруулж, санамж, стандартыг нь өгч байхыг зөвлөлөө.
Хамгаалах хэрэгсэл, хувцасгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг аймаг, нийслэл, дүүрэг, сумдын Морин спорт уяачдын холбоо, салбар хороод, баяр наадмын комисст урьдчилан анхаарууллаа.
Долоогоос дээш настай хүүхдээр хурдан морь унуулах, ослын даатгалд заавал хамруулсан байх, гарч болзошгүй эрдслийг хэрхэн зохицуулах, цалин, нийгмийн баталгааг нь хангах зэрэгт мэргэжлийн хяналтынхан хяналт тавина. Ингэхдээ тухайн орон нутгийнхаа хүүхдийн байгууллагын ажилтнууд, Үйлдвэрчний эвлэлийн хороодын хөдөлмөрийн хяналтын байцаагч нартай хамтран ажиллах юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан энэ зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс учирсан зөрчил, дутагдал, эрсдлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс, уяач, морины эзэд, хүүхдийн эцэг, эх хариуцах ётойг анхааруулж байна.
- See more at: http://zasag.mn/m/inspection/view/10396#sthash.X0fJ9Dzv.dpuf
-
2015 оны 7 сарын 07
Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 2-р ажлын хэсэг 3.9.19 дүгээр хорооны 248 аж ахуйн нэгж байгууллагын ажилтай 14 хоног тутам танилцаж, үнэлгээ өгч байна. Уралдаан эхэлснээс хойш аж ахуйн нэгжүүд нийт 381 сая төгрөгийн тохижилт хийж, 2700 кв. метр газарт ногоон байгууламж шинээр бий болгосон.
-
2015 оны 7 сарын 07
Чингисийн талбайд шөнийн цагаар бэлтгэлээ базааж байна
-
2015 оны 7 сарын 07
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 671 хэрэг хүлээн авч, 499 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 78 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, 21 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 3 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 7 хэргийн харьяаллыг тогтоожээ.
Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 45 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 11,5 хэрэг хэлэлцсэн байна.
Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 499 хэргийн 57.1 хувь буюу 285 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 11.6 хувь буюу 58 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, 21.5 хувь буюу 107 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 9.8 хувь буюу 49 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 58 шийдвэр, магадлалтай хэргээс 84.5 хувь буюу 49 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 15.5 хувь буюу 9 хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 499 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 336, Хөдөлмөрийн тухай хуулиар 106, Гэр бүлийн тухай хуулиар 22, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 18, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 2, бусад хуулиар 15 хэргийг хянан шийдвэрлэжээ.
-
2015 оны 7 сарын 07
Сэлэнгэ аймаг Сант сумын Ивэн багийн нутаг “Дааган дэл” гэдэг газар иргэн Л (21 настай, эрэгтэй) “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг энэ сарын 06-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 81 дүгээр байрны 8 дугаар давхрын 36 тоотын тагтан дээр харгалзах хүнгүй бага насны 2 хүүхэд байна гэсэн дуудлагыг энэ сарын 06-ны өдрийн 21:15 цагт хүлээн авчээ. Улмаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, ажиллаж, Э (8 настай, эмэгтэй), И (4 настай, эрэгтэй) нарын аюулгүй байдлыг хангаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Мэдээний эх сурвалж: http://time.mn/65090
-
2015 оны 7 сарын 07
БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй ”Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн хүрээнд энэ оны 7 дугаар сарын 6-нд Ховд аймгийн нутаг дахь Тахийн талд ээлжит дөрвөн тахийг (гүү) унаган байгальд нь тавилаа.
2015 оны 7 дугаар сар 4-ний өдөр Кбелийн тусгай нислэгийн онгоцны буудлаас Чехийн зэвсэгт хүчний КАСА агаарын хөлөг хөөрч эдгээр дөрвөн тахийг нийтдээ 30 гаруй цагийн нислэг үйлдсэний дараа Ховд аймгийн Булган сумд буулт хийж унаган нутагт нь хүргэсэн юм. Ээлжит тахиудыг үдэх арга хэмжээний хүрээнд, Прага хотын Кбелийн тусгай нислэгийн онгоцны буудалд хэвлэлийн бага хурал зохион байгуулагдсан бөгөөд энэхүү хуралд төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудын болон ЭСЯ-ны төлөөлөл оролцлоо.
Хэвлэлийн бага хурлын үеэр Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал ноён М.Бобек Чехийн засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд ЭСЯ-ыг төлөөлөн оролцсон худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Д.Өнөбилэгт ховордож үгүй болоод байсан тахийг Монголын уугуул нутагт нь хүргэж, эргэж нутагшуулахад олон жил их хөрөнгө мөнгө, хүч чармайлт гаргаж буй тус амьтны хүрээлэнгийн нийт ажилтнууд, ачиж тээвэрлэж алс холын Ази тивд хүргэж ирсэн Чехийн цэрэг, иргэний бусад байгууллагуудад болон Чехийн олон нийтэд ЭСЯ-ны нийт хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж БНЧУ-ын Засгийн газраас манай улсад олон жилийн туршид үзүүлж ирсэн хөгжлийн тусламжийн дотроос байгаль орчинд ээлтэй, чех, монголын олон нийтийн талархлыг хүлээсэн хамгийн үр өгөөжтэй, оновчтой төсөл хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг цохон тэмдэглэсэн байна.
БНЧУ-ын засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар 2011 оноос хэрэгжиж буй ”Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн хүрээнд Монгол улсын Хомын тал болон Тахийн талд нийт 19 тахийг унаган байгальд нь тавиад байна.
-
2015 оны 7 сарын 07
Долоодугаар сарын 7-ны Мягмар гарагт нийслэлийн хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана.
Маргаашнаас буюу долоодугаар сарын 8-аас долоодугаар сарын 20-ны хооронд нийслэлд цахилгаан хязгаарлахгүй.
-
2015 оны 7 сарын 07
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн VI хуралдаанаар аймгийн Тахилгат хайрханыг тахих товыг зарлах, аймгийн боловсролын талаар баримлах бодлогыг батлах, улсын нөөцийн ашиглалт хамгаалалтын тухай хэлэлцүүлэг, “Байгаль орчин иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгүүдийн тайлан, мөн аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэлэлцсэн байдаг.
Түүнчлэн, нутгийн өөрөө удирдах ёсны байгуулагын 20 жилийн ойг өчигдөр тэмдэглэсэн байна. Харин аймгийн баяр наадмыг долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулахаар тогтсон ажээ.
-
2015 оны 7 сарын 07
Нийслэлийн Онцгой байдлын газраас баяр наадам, амралтын өдрүүдэд хотын иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, шингэрүүлсэн шатдаг хий ашиглахтай холбогдуулан гал түймэр, голын усны осол, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар өнөөдөр 15 цагаас мэдээлэл хийнэ. нийслэлийн Онцгой байдлын газарт, мэдээлэл сэрэмжлүүлэг авах сэтгүүлчдийг урьж байна.
-
2015 оны 7 сарын 07
Зэвсэгт хүчний хоёр анги спорт цогцолбортой боллоо
-
2015 оны 7 сарын 07
”Их хүлэгч” уралдаан болно
-
2015 оны 7 сарын 07
Энхийг сахиулагчдын энгэрийг мялаалаа
Афганистан улсад явагдаж буй “Шийдвэр- тэй дэмжлэг” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн Зэвсэгт хүчний цэргийн ба- гийн I ээлжийн алба хаагчдад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өчигдөр төрийн одон медаль гардууллаа. Цэргийн гавьяаны одонгоор дэд хурандаа Д.Батзориг, С.Жар- галсайхан, цэргийн хүндэт медалиар ахлах ахлагч Э.Болор-Эрдэнэ, Б.Хуягбаатар нар энгэрээ мялаалаа. Харин “Энхийн төлөө” ме- далиар ахлах дэслэгч Б.Төмөрбаатар, Ө.Мөнх- Алдар нарын 51 залууг шагнав. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Дэлхийн олон орны зорилго нэгт цэрэг эрстэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх болсон 13 жилийн хуга- цаанд манай цэрэг дайчид мэддэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэс- вэр хатуужил, сахилга, зохион байгуулалтаа- раа мэргэжлийн гэгдэх цэрэг армиудад хүлээн зөвшөөрөгдөх болсон” гэв.