-
2015 оны 7 сарын 07
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа.
Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 51 агентлаг, харъяа газрууд Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр, Туул голын дагуу ногоон бүсийн цэвэрлэгээг хийсэн. Харин дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн цэвэрлэгээг хийсэн.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газруудын 1398 ажилтан, албан хаагчид 3.3 тн буюу 1710 шуудай хог хаягдал цуглуулж, ачуулсан. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Багахангай, Багануур зэрэг 8 дүүргээс их цэвэрлэгээнд 7161 аж ахуйн нэгжийн 32229 ажилчид, иргэд оролцож, 3684425 м2 талбайгаас 2285.5 тн хог хаягдлыг цэвэрлэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 07
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Наадтаар ажиллах уйлчилгээний газ- руудын цагийн хуваарийг баталжээ. Энэ жил 850 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгосны 70-аад хувь нъ хуушуур, улдсэн нь бусад төрлийн хунсний бутээгдэхуун худалдах аж. Энэ та- лаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хунс, худалдаа, уйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодрууллаа.
-Хуушуур борлуулах зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хийн зуух ашиглах эрх олгож байгаа гэсэн үү?
-Өнгөрсөн жилүүдэд хийн зуух ашиглахыг хориглосноос цахилгааны ачаалал ихсэж, Төв цэнгэлдэх, Хүй долоон худагийн зарим хэсэгт эрчим хүч доголдсон. Тиймээс энэ жил хуушуур борлуулах эрхтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд
хийн зуух ашиглахыг зөвшөөрсөн. Манай ул- сад зориулалтын хийн зуух борлуулах зөв- шөөрөлтэй долоон аж ахуй нэгж бий. Тэдгээр газраас л худалдан авахыг сануулж буй.
-Хүнсний аюулгуй байдалд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Манай хэлтэс Хараагүйчүүдийн нийгэм- лэгтэй хамтарч ажилладаг. Тиймээс хуушуур хийх зөвшөөрөл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд тэдний үйлдвэрлэсэн цаасан уутыг ашиглана. Гялгар уутанд удаан хадгалсан хуушуураас болж иргэд хорддогод орсон тохиолдол ч бий.
-Жуулчдад зориулж энэ жил ямар пганэ үйл ажиллагаа зохион байгуулах вэ?
-Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт энэ сарын 11-12-нд монгол хоол сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх зорилгоор “Мон- гол хуушуур-2015” наадам зохион байгуулна. Энэ үеэр шүүгчдийн баг ажиллахаас гадна иргэдээс санал авч хуушуурыг олон төрлөөр шалгаруулах юм. Түрүүлсэн багт өргөмжлөл^ мөнгөн шагнал гардуулна.
-
2015 оны 7 сарын 07
Баяр наадмын өдрүүдэд мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх, хүнсний болон морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр МХЕГ-ын 400 орчим байцаагч ажиллана. Хоолны хордлого, гэнэтийн ослын үеэр ч шуурхай ажиллах ажлын хэсэг гаргаснаа МХЕГ-аас өчигдөр мэдээллээ. Тус газрын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан “Манай улсад он гарснаас хойш давхардсан тоогоор 400 гаруй суманд 5000-аад мал гоц халдварт өвчний халдвар авснаас 1000 гаруйг нь устгасан. Тиймээс Улаанбаатар хот руу тээвэрлэж байгаа мал, махны эрүүл ахуй, ариун цэвэрт ондгой анхаарч байна. Эмээлт, Баянзүрхийн товчооны цаана байрлах захаас мал худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээг нь заавал шалгаарай” гэв.
-
2015 оны 7 сарын 07
Их Монгол Улс байгууллагдсаны 809, Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 16-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүр нь 320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна.
-
2015 оны 7 сарын 07
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 7 сарын 07
Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баганат хороолол”-ын 144 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, УИХ – ын гишүүн Ж.Батзандан, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч Б.Отгонбаяр, “Баганат өргөө” ХХК – ийн Ерөнхий захирал О.Батсайхан, тус байрны оршин суугчдын төлөөлөл болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Энэ үеэр оршин суугчдын төлөөлөл болгож дөрвөн иргэнд байрных нь түлхүүрийг гардууллаа.
-
2015 оны 7 сарын 07
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/585 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төсөв боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, захирамжийн Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төслийг боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог тус тус байгууллаа.
-
2015 оны 7 сарын 07
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд усны үнийг нэмэхээр болжээ.
-
2015 оны 7 сарын 07
“Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн арга хэмжээ ирэх баасан гарагт Чингисийн талбайд болно.
-
2015 оны 7 сарын 06
133 сум гантай байна
-
2015 оны 7 сарын 06
Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.
-
2015 оны 7 сарын 06
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Зүрх уулын ар, зүүн талд энэ сарын 2-нд ойн түймэр гарч байсныг унтраахаар СХД-ийн ОБХ-ийн Гал унтраах, аврах 10, 11, 26, 29 дүгээр ангиудын 57 албан хаагч, 6 автомашинтайгаар ажиллаж өчигдөр 21:30 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн байна.
-
2015 оны 7 сарын 06
С.Бямбацогт: Сандал ширээтэй зууралдаад б
-
2015 оны 7 сарын 06
Прокурорын байгуулагын нягтлан бодогчид болон аудиторыг оролцуулсан танхимийн болон зайны сургалтыг Улсын Ерөнхий Прокурорын газрын байранд 2015 оны 06 дугаар сарын 09- ны өдөр амжилттай зохион байгуулж энэхүү арга хэмжээнд нийт нягтлан бодогч, аудиторууд идэвхитэй хамрагдлаа.
-
2015 оны 7 сарын 06
Өнөө шөнө 1800 гаруй алба хаагчид шөнийн парад алхана
-
2015 оны 7 сарын 06
Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд нийслэл хотод 200, аймаг, орон нутагт 170, нийт 400 орчим улсын байцаагч ажиллана.
-
2015 оны 7 сарын 06
Баяр наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 06
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээний газрууд хэрхэн ажиллах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа мэдээлэл хийлээ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих удирдамж, “Монгол хуушуур-2015” фестиваль, дүүргүүдийн тусгайлсан талбайд гарах хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын байршил, худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцууллаа. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээний газруудад аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах талаар зааварчилгаа өглөө.
-
2015 оны 7 сарын 06
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу ЦЦХХ-ийн улсын байцаагчид Япон Улсаас импортолж буй автомашин, сэлбэг хэрэгсэлд урьдчилан сэргийлэх хяналтыг хийж эхэлжээ.
-
2015 оны 7 сарын 06
Улсын баяр наадмаас өмнө нийслэлд хийгдэж буй авто замуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, баярын үеэр хаалттай замуудыг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байна.