-
2015 оны 7 сарын 08
Далай лам 80 нас хүрлээ
-
2015 оны 7 сарын 08
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар орон сууцны ипотекийн зээлийн баталгааны тухай журмыг шинэчлэн баталжээ.
-
2015 оны 7 сарын 08
Төрийн дээд одон медаль хүртээлээ
-
2015 оны 7 сарын 08
Баяр наадмын өдрүүдээр нөхцөл байдалдаа тааруулж хурдаа тохируулж явах хэрэгтэй байгааг ЦЕГ-аас сануулж байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд орон нутгийн замд 80 км цагийн хурдтай явах дээд хурдыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл жолооч нар хурд хэтрүүлж, осол гэмтэлд өртсөнийхөө дараа “Би 80 км цагийн хурдтай явсан гэж худал хэлдэг. Эвдрэл ихтэй, донсолгоотой зам дээр өндөр хурдтай явах нь аюултай. Баяр наадмын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг сануулж байна. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс өвчтэй буюу ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг санууллаа.
-
2015 оны 7 сарын 08
Өвөг харваагаар улсын наадам эхэллээ
-
2015 оны 7 сарын 08
Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ жилийн наадмаар зүүний магнайд гарах бөхийн нэрийг зарлав.
-
2015 оны 7 сарын 08
Баяр наадмын өдрүүдээр унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг “МХЕГ-аас мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болголоо. Орон нутагт зохиогддог бэсрэг наадам, их бага сунгаа, овоо тахилга бүсийн уралдааны морь унаач хүүхдүүд бэртэж гэмтэж болзошгүйг анхаарууллаа. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн заалт бүхий зөвлөмж гаргажээ. Тухайлбал, унаач хүүхдийн хувцас хэрэглэлд тавих стандартад заасан заалтуудыг хангахыг зөвлөлөө.
-
2015 оны 7 сарын 08
Сүүлийн жилүүдэд нийслэлчүүд бид үндэсний их баяр наадмаараа мал гаргаж, шинэ шөл уухыг илүүд үзэх болсон.
-
2015 оны 7 сарын 08
Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2015 оны долдугаар сарын 10-ны өдрийн 09 цагаас 15-ны өдрийн 09 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
-
2015 оны 7 сарын 08
Наадмаар барилга зөвшөөрөлгүй барихаас сэргийлнэ
-
2015 оны 7 сарын 08
Зуслангийн замыг маргааш нээнэ
-
2015 оны 7 сарын 08
Нийслэлийн хэмжээнд нийт 125 усан оргилуур байгаагаас өнөөдрийн байдлаар 35 хувь нь л ажиллаж байна. Зарим оргилуурууд хариуцах эзэнгүй , арчлах боломжгүйгээс ашиглалтаас гарч байгаа юм. Тиймээс Захирагчийн ажлын албанаас компаниудад усан оргилуур, усан хөшгийг ямар технологоор байгуулж, хэрхэн арчлах тухай сургалт зохион байгуулах гэж байна. Энэ сургалтыг зохион байгуулснаар сарын сүүлч гэхэд усан оргилуур, усан хөшгийн тоо нэмэгдэнэ гэж Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбат хэллээ.
-
2015 оны 7 сарын 08
ЗХЖШ-ын харьяанд байсан Цэргийн тагнуулын газар, ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрыг татан буулгаж, Тагнуулын ерөнхий газарт нэгтгэхээр болж буй гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ өчигдөр хаалттай хуралдаж, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өврчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ үеэр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн бололтой. Үүнээс өмнө ЗХЖШ-ынхан Цэргийн тагнуулын газрынхаа харьяанд байсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Ерөнхий зориулалтын цэргийн командлалын мэдэлд шилжүүлсэн байна.
-
2015 оны 7 сарын 08
Өнөөдрөөс авто машины зөвшөөрлийг олгож эхлэнэ
-
2015 оны 7 сарын 08
БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ
-
2015 оны 7 сарын 08
Наадмын талбайн дотор, гадна эмч нар байрлаж ажиллана
-
2015 оны 7 сарын 08
БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний товчооны дарга Ли Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд хүлээн авч уулзав. Төлөөлөгчид Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригийн урилгаар манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чин Хуаг дагалдан ирсэн байна.
-
2015 оны 7 сарын 08
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 7 сарын 08
Өмнөговийн наадам эхэллээ
-
2015 оны 7 сарын 07
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 2015 оны долдугаар сарын 04-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг зоион байгууллаа.