ЗХЖШ-ын харьяанд байсан Цэргийн тагнуулын газар, ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрыг татан буулгаж, Тагнуулын ерөнхий газарт нэгтгэхээр болж буй гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ өчигдөр хаалттай хуралдаж, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Мөн ЗХЖШ-ынхан Цэргийн тагнуулын газрынхаа харьяанд байсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Ерөнхий зориулалтын цэргийн командлалын мэдэлд шилжүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (8)