-
2015 оны 7 сарын 10
Үндэсний Их баяр наадмын долдугаар сарын 10-ны хөтөлбөрийг танилцуулж байна.
8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан - Хүй долоон худагт
-
2015 оны 7 сарын 10
Өнгөрсөн бямба гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар шинээр худалдан авах агаарын хөлгийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
-
2015 оны 7 сарын 10
БНСУ-д Ойрхи-Дорнодын Коронавирусын халдвар гарсны улмаас тус улсад зорчих аялалаа хойшлуулсан иргэдийн визийн хүчинтэй хугацааг дахин гурван сарын хугацаагаар сунгахаар боллоо. Энэхүү шийдвэрийг тус улсын ХЗЯ-наас гаргасныг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв.
-
2015 оны 7 сарын 10
Наадмын өнөөдрийн хөтөлбөр
-
2015 оны 7 сарын 10
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 7 сарын 10
7 дугаар сарын 11
12.00-15.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа
15.20-18.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа
-
2015 оны 7 сарын 10
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун, Тоёота Мотор Корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи нар Үндэсний их баяр наадмын бөхийн бай шагналын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Их Монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Ланд крузер-200” маркийн автоамшинаар дахин шагнахаар болсон юм. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун “Дэлхийд ганцхан Монгол наадмаа бид Монгол брэнд болгохоор төлөвлөн ажиллаж байна. Монгол брэнд болохын тулд бид олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны түнштэй байх ёстой. “Тоёота” компани баяр наадмын албан ёсны түншээр 2 дахь жилдээ ажиллаж, түрүү бөхийг Ланд крузер-200 маркийн автомашинаар шагнаж байгаа нь наадамчдадаа барьж буй нэгэн томоохон бэлэг болж байна” гэлээ. Харин Тоёота Мотор Корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи “Манай компани 2 дахь жилдээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороотой хамтран ажиллаж, Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд шагнал гардуулах болсондоо таатай байна. “Тоёота” компанийн хувьд энэ үйл ажиллагаа нь нэр төрийн хэрэг” гэж онцлон хэллээ. Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 07 дугаар сарын 13-ны өдөр 12:00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд шагналыг нь гардуулна. Энэ үеэр наадмын албан ёсны түнш “Тоёота” компани шинэ загваруудаа танилцуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 10
“Монгол Улсын Төрийн далбааны өдөр” маргааш тохионо.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулсан юм.
Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм. Мөн 2012 оноос эхлэн Төрийн далбаанд стандарт нэвтрүүлж эхэлсэн билээ.
Тэгвэл маргааш тохиох Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал энэ сарын 10-нд болно. Цэргийн ёслолын жагсаалд оролцогчид өнөө шөнийн 04.00 цагт Чингисийн талбайд бэлтгэлээ базаана. Жагсаалын бэлтгэлийн явцтай УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын удирдлагууд танилцана.
Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай командалж байна. Харин Тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Амгаланбаатар, Тугчнаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Бригадын генерал Д.Ганзориг, Тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, Удирдлага холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нар ажиллаж байгаа юм.
-
2015 оны 7 сарын 10
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 7 сарын 10
Улаанбаатарт 30-32 хэм дулаан
-
2015 оны 7 сарын 09
Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэрэл зурагчдыг төрийн одон медалиар шагналаа.
-
2015 оны 7 сарын 09
Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд нийслэл хотод 200, аймаг, орон нутагт 170, нийт 400 орчим улсын байцаагч ажиллана.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн өгсөн үүргийн дагуу байцаагч нар хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх, морь унаач хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор урьдчилсан хяналт хийн, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч эхэллээ.
-
2015 оны 7 сарын 09
МХЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэдийн гаргасан Албан даалгаврын хүрээнд Дэд бүтцийн хяналтын газраас шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмж ашиглагч аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөж байна.
-
2015 оны 7 сарын 09
БНХАУ-д адууны махан бүтээгдэхүүн экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн Протоколд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд У Цин Хай нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
-
2015 оны 7 сарын 09
Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэл хийж, баяр наадмын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлыг танилцуулав.
-
2015 оны 7 сарын 09
“Монгол Улсын Төрийн далбааны өдөр” маргааш тохионо.
-
2015 оны 7 сарын 09
Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг түр тогтоох тухай захирамжийг гаргажээ. Захирамжид дурьдсанаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04.00 хүртэл болголоо.
-
2015 оны 7 сарын 09
Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвөөс баруун хойд зүгт 39 км-т өнөөдөр өглөөний 05:04 цагт 4.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
-
2015 оны 7 сарын 09
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд нэгэн иргэн боом өвчнөөр өвчилсөн талаар бид мэдээлж байсан.
-
2015 оны 7 сарын 09
Эхлэл Нийгэм 35 минутын өмнө 0 share 0 tweet 1 сэтгэгдэл TIME OFFICAL FAN Өчигдөр гурван гал түймэр гарчээ Нийслэлд өчигдөр гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.