-
2015 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарга гарааны зурхайгаас гарлаа. Газар газрын шандаст хурдан 194 хүлэг бүртгүүлснээс гарааны зурхай руу хөдөллөө.
-
2015 оны 7 сарын 11
Улаанбаатар хотын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд:
Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амарч, 07 дугаар сарын 13-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 07дугаар сарын 10–нд “УИД”-ийн супермаркет, 1А, 6-р танхим 08.30 -24.00 цагт ажиллаж, бусад салбар 09.00 – 22.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11, 12, 13-нд бүх хайпермаркет, супермаркет 10.00 -22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. ”Чулуун овоо”, “32-ын тойрог” 07 дугаар сарын 11,12,13-нд 09.00-22.30 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14-с ердийн цагийн хуваариар, “22-ын товчоо” 07 дугаар сарын 11 -15-ны өдрүүдэд 07.00-24.00 цагт, “Драгон” 07.00 -22.30 цагт ажиллана. 07 дугаар сарын 16 -с эхлэн Номингийн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркет 07 дугаар сарын 10 - 15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах “Сансар” супермаркет 07 дугаар сарын 10, 11, 12, 13–ны өдрүүдэд 06.00-24.00 цагт, 07 дугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана. Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв 07 дугаар сарын 10–аас 07 дугаар сарын 20 хүртэл амарна. 07 дугаар сарын 20-с эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса”сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –23.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүр амралтгүйгээр 07 дугаар сарын 11 -15–ны өдрүүдэд 09.00–23.00 цагтердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
-
2015 оны 7 сарын 11
Шагайн харваа гурван үе шаттай болно
-
2015 оны 7 сарын 11
7 дугаар сарын 13. Даваа. Хүй долоон худаг
7.00-9.20 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан
10.30-12.30 Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан морьдын уралдаан
13.00-13.05 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх уяачдын наадмыг нээнэ.
12.00-15.00 Жороо морины тойргийн уралдаан
13.05-13.20Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.
14.00-16.00 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан
14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
15.20-15.30 Урлагийн тоглолт
15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
16.30-16.40 Урлагийн тоглолт
16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.
17.00-17.50 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
18.40 Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар уяачдын наадмыг хаана.
-
2015 оны 7 сарын 11
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, ТУЛГАР ТӨРИЙН 2224 ЖИЛ,
ИХ МОНГОЛ УЛСЫН 809 ЖИЛ,
АРДЫН ХУВЬСГАЛЫН 94 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ЦАГИЙН ХУВААРЬ
-
2015 оны 7 сарын 11
Урианхай сурын харвааны хөтөлбөр
-
2015 оны 7 сарын 11
Халх сурын харвааны хөтөлбөр
-
2015 оны 7 сарын 11
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран “Дээлтэй Монгол - 2015” наадмыг 9 дахь жилдээ Чингисийн талбайд зохион байгууллаа.
-
2015 оны 7 сарын 11
7 дугаар сарын 11
12.00-15.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа
15.20-18.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа
-
2015 оны 7 сарын 11
Нар хур тэгширсэн зунаар найраг, эгшиг хосолсон Монгол наадам эхэллээ. Нар хүртэл инээж манддаг наадмын өглөө онцгой сайхан. Уяан дээр хүлэг морьд эргэцэж, унасан хүүхдийн гийнгоо талд хадаж, эр баяр тэгширсэн эрчүүд эд хаваа гайхуулах энэ өдрийг монголчууд бүтэн жил хүлээдэг. Жилийн жил наадмын өглөө нар өөрөөр мандаж, жил жилийн наадам шинэлэг байдаг аа.
-
2015 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам Төрийн есөн хөлт цагаан тугийг төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслолоор үргэлжилж байна.
-
2015 оны 7 сарын 11
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 7 сарын 11
Улаанбаатарт 33 хэм халуун
-
2015 оны 7 сарын 10
Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр өндөрлөлөө. Энэ жилийн барилдаанд дүрмийн дагуу 512 бөх зодоглох учиртай. Тэгвэл бүртгэлийн сүүлийн өдрийн байдлаар А.Сүхбат аварга ирж бүртгүүлсэнгүй. Бүртгүүлээгүй учир наадмын барилдаанд оролцохгүй гэсэн үг.
Энэ жилийн наадамд Зүүнийг магнайлж гарна хэмээн багагүй хэл ам үүсгэсэн түүнийг наадмын барилдаанд ирж бүртгүүлээгүйд олон түмэн гайхаж байна.
-
2015 оны 7 сарын 10
Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн арга хэмжээг энэ сарын 10-ны баасан гарагт Чингисийн талбайд зохион байгуулах талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа А/571 дүгээр захирамж гаргалаа.
-
2015 оны 7 сарын 10
Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд нийслэл хотод 200, аймаг, орон нутагт 170, нийт 400 орчим улсын байцаагч ажиллана.
-
2015 оны 7 сарын 10
МХЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэдийн гаргасан Албан даалгаврын хүрээнд Дэд бүтцийн хяналтын газраас шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмж ашиглагч аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөж байна.
-
2015 оны 7 сарын 10
Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэл хийж, баяр наадмын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлыг танилцуулав.
-
2015 оны 7 сарын 10
Хурдан морины уралдааны цагийн хуваарь
-
2015 оны 7 сарын 10
Тулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын шагайн харваа өнөөдөр 08.00 цагт Шагайт асарт эхэлж, одоо үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 50 багийн 452 харваач оролцож байгаа юм. Тодруулбал, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан, Орхон, Улаанбаатар хотын багууд оролцож байна. Энэ жилийн наадамд, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 42, Дархан мэргэн 24, Гарамгай мэргэн 33, Мэргэн 28, Дэд мэргэн 47, Харьшгүй мэргэн 12, Аймгийн гоц мэргэн 78 оролцон цэц мэргэнээ уралдуулж байна.