-
2016 оны 5 сарын 18
Өнгөрсөн хугацаанд нийслэлд 83 км зам шинээр тавьж, 175 км-ыг өргөтгөн шинэчилсэн байна. Ингэснээр нийт 260 орчим км шинэ замтай болсон гэсэн мэдээллийг Нийслэлийн Автозамын газраас өглөө.
-
2016 оны 5 сарын 18
УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө, аж ахуйн сайд гээд “давхар дээл”-тэй Р.Бурмаа сайдын тухай хэвлэл мэдээллээр нэг шуугисаар өнөөдөр бүр үлгэр домог болоод байгаа. Одоо Р.Бурмаа сайд хүүгийнхээ найзуудыг буюу 30 хүрээгүй залуучуудыг авлигал хээл хахуул, бусармаг зүйлд хутгаж явна.
Анх “давхар дээл”-ийг мултлая гэж хамгийн чангаар хашгирч байсан Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайд болонгуутаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар хүүгийнхээ найз болох М.Цолмон гэгчийг тавьсан.
М.Цолмон хоёр сарын өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгөхдөө өөрийн хамаатан садны хүн Б.Манансанг өөрийнхөө оронд томилчоод явсан. М.Цолмон мөн Сэлэнгэ аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ангийн найз Л.Анар-Эрдэнийг тавьсан байдаг.
Ийнхүү Р.Бурмаагийн хүүгийн найзууд Хүнс хөдөө аж ахуйн яамаар дүүрэн байна. Тэд бол 1980-1988 онд төрсөн залуучууд. Р.Бурмаа сайд хоёр хүүтэй. Том хүү Ц.Төгөлдөр нь Берлин хотод Төмөр замын төлөөлөгчөөр ажилладаг. Бага хүү Ц.Тэмүүлэн нь барилгын чиглэлээр бизнес эрхэлдэг. “Хар сүлд” ХХК-ийн дэд захирал. “Хар сүлд” ХХК бол хотын захиргаанаас зарлагддаг тендер бүхнийг хамж байдаг гэгддэг.
Ямар сайндаа Р.Бурмаа сайд Хотын захиргааны 11 давхарт хүүгийн тендерийг хөөцөлдөөд сууж байдаг гэх яриа гарах вэ дээ. Ийнхүү Р.Бурмаа сайдын хүүгийн найзууд бүхэл бүтэн яамыг самарч байна. Яг одоо Ардчилсан намыг баалж буй бас нэг халуун сэдэв нь тариалан эрхлэгчидтэй үүсгэсэн маргаан тэмцэл. Тариалан эрхлэгчид буудайгаа нийслэлийн төв талбайд авчирч асган барин тэмцэл хийсний цаад учигт Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжиж буй асар их мөнгө, танил талын хэлхээ гэгдэж буй.
Одоо бол ОХУ-аас үрийн гэх нэрээр тэжээлийн буудай авчирч төсөвт шахсан хэрэгт МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржийн хамт Р.Бурмаа сайд унаад байгаа. Тэд Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-т шалгагдаж эхэлсэн. Тэднйи балгаар чанаргүй үрийн буудай шахсанаар хүнсний аюулгүй байдалд ч нөлөөлөх хэмжээний аюулд тулгараад байгаа бөгөөд ирэх намрын ургацаа тэр чигээр нь алдах нь гэж тариалан эрхлэгчид гасалж буй.
Одоо Дорнод аймагт УИХ-д нэр дэвшихээр санаархаж буй Р.Бурмаа сайдыг урьд нь дорнодчууд нутагтаа хөл гишгүүлэхгүй хэмээн жагсан, хөөж явуулж байсан. Дорнодчуудын уурыг барсан Р.Бурмаа сайдаас зөвхөн дорнодчууд гэлтгүй Ардчилсан намынхан мөр зэрэгцэх нэр дэвшигчид нь хүртэл Р.Бурмаагаас жийрхэж, ичиж зугатах дээрээ тулаад байгаа сурагтай.
-
2016 оны 5 сарын 18
Сэлэнгэ, Орхон аймаг дахь Гаалийн газрын дарга нарыг өнгөрсөн долоо хоногт шинээр томилжээ.
-
2016 оны 5 сарын 18
Халуун дулааны улирал эхэлж байгаа учир машин болон агааргүй битүү орчинд бага насны хүүхдээ үлдээхгүй байх, цоожлохгүй байх хараа хяналтгүй орхихгүй байхын эцэг эхчүүдэд цагдаа болон онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
2016 оны 5 сарын 18
Архангай аймгийн Их тамир сумын нутагт бага насны хүүхэд усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач хүү хоёр настай бөгөөд Хөх нуур багийн Цохиотолгой гэх газар голын усанд живж нас барсан байна.
-
2016 оны 5 сарын 18
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, холбогдох шийдвэрийг 2016 оны 05 сарын 17-ны өдрийн хурлаар гаргалаа. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл өгөв. Мэдээллийг Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Үүнд:
-
2016 оны 5 сарын 18
Улаанбурхан улааны эсрэг вакцинжуулалт энэ сарын 12-ноос эхлэн орон даяар эхэлсэн байгаа. 18-30 насны залуусыг харьяа дүүрэг хороо, өрх хамаарахгүйгээр үнэгүйгээр вакцинжуулалтад хамруулж байгаа бөгөөд идэвхтэй хамрагдахыг холбогдох газруудаас байнга анхааруулж сануулсаар байгаа.
-
2016 оны 5 сарын 18
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх судалгаанд 5 дугаар сарын 17-ны байдлаар 1634 иргэн оролцжээ
-
2016 оны 5 сарын 18
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өглөө
-
2016 оны 5 сарын 18
Өнөөдөр “Олон Улсын музейн өдөр” тохиож байна. Эл өдрийг манай улс 2003 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.
-
2016 оны 5 сарын 18
Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 340 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 261 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 5 сарын 18
ДонгВон компаний энэхүү лаазалсан тунанаас эрүүл мэндэд хортой өт, нян илэрчээ. ДонгВон компаний зүгээс үүнийгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд зах зээл дээр энэ технологоор үйлдвэрлэсэн 1,170,000 ширхэг туна худалдаанд гаргасан гэдгээ мэдэгдсэн байна. Тиймээс Солонгосын засгийн газраас нийт худалдааны фирмүүд, ард иргэдээс эргүүлэн татаж буцаан олголт хийхийг худалдааны компанид үүрэг болгосон байна.
-
2016 оны 5 сарын 18
АТГ-ын ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ажилласан байна. Ажлын хэсэг БСШУЯ иргэдийн санал, гомдлыг хэрхэн хүлээн авч, шийдвэрлэдэг байдалд үнэлэлт дүгнэлт хийжээ. Ингэхэд тус яам иргэдийн санал гомдлыг хүлээн авахаас эхлээд шийдвэрлэх шат хүртэл хангалтгүй ажиллаж байгаа нь илэрсэн аж.
-
2016 оны 5 сарын 18
Зуслангийн замд ойрын 15-20 жилд нүх ч гарахгүй гэв
-
2016 оны 5 сарын 18
Дахин төлөвлөлтөөр хашааны газраа чөлөөлсөн 50 айл тохилог орон сууцандаа орлоо
-
2016 оны 5 сарын 18
Нийтийн эзэмшлийн талбайд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулна
-
2016 оны 5 сарын 18
шороон болон цасан шуурга шуурч
-
2016 оны 5 сарын 18
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ
-
2016 оны 5 сарын 18
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө сэрүүсч 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 сметр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 17
Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо