Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 340 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 261 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 1 хүн нас барж, 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 8 үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 6, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
Тухайлбал, ЧД-ийн нутаг Чингэлтэйн гудамж, Сурагчийн 78-р гудамжинд T.Prius маркийн Б жолоочтой авто машин онхолдож жолооч 25 настай эрэгтэй Б нас барж, зорчигч 22 настай эмэгтэй М гэмтсэн байна. Мөн БЗД-ийн нутаг Дамдинсүрэнгийн гудамж, 13 хорооллын 36 а байрны хойд замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 17 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.
Сэтгэгдэл (1)