УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө, аж ахуйн сайд гээд “давхар дээл”-тэй Р.Бурмаа сайдын тухай хэвлэл мэдээллээр нэг шуугисаар өнөөдөр бүр үлгэр домог болоод байгаа. Одоо Р.Бурмаа сайд хүүгийнхээ найзуудыг буюу 30 хүрээгүй залуучуудыг авлигал хээл хахуул, бусармаг зүйлд хутгаж явна.
Анх “давхар дээл”-ийг мултлая гэж хамгийн чангаар хашгирч байсан Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайд болонгуутаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар хүүгийнхээ найз болох М.Цолмон гэгчийг тавьсан.
М.Цолмон хоёр сарын өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгөхдөө өөрийн хамаатан садны хүн Б.Манансанг өөрийнхөө оронд томилчоод явсан. М.Цолмон мөн Сэлэнгэ аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ангийн найз Л.Анар-Эрдэнийг тавьсан байдаг.
Р.Бурмаа сайд хүүгийнхээ найзуудыг буюу 30 хүрээгүй залуучуудыг авлигал хээл хахуул, бусармаг зүйлд хутгаж явна
Ийнхүү Р.Бурмаагийн хүүгийн найзууд Хүнс хөдөө аж ахуйн яамаар дүүрэн байна. Тэд бол 1980-1988 онд төрсөн залуучууд. Р.Бурмаа сайд хоёр хүүтэй. Том хүү Ц.Төгөлдөр нь Берлин хотод Төмөр замын төлөөлөгчөөр ажилладаг. Бага хүү Ц.Тэмүүлэн нь барилгын чиглэлээр бизнес эрхэлдэг. “Хар сүлд” ХХК-ийн дэд захирал. “Хар сүлд” ХХК бол хотын захиргаанаас зарлагддаг тендер бүхнийг хамж байдаг гэгддэг.
Ямар сайндаа Р.Бурмаа сайд Хотын захиргааны 11 давхарт хүүгийн тендерийг хөөцөлдөөд сууж байдаг гэх яриа гарах вэ дээ. Ийнхүү Р.Бурмаа сайдын хүүгийн найзууд бүхэл бүтэн яамыг самарч байна. Яг одоо Ардчилсан намыг баалж буй бас нэг халуун сэдэв нь тариалан эрхлэгчидтэй үүсгэсэн маргаан тэмцэл. Тариалан эрхлэгчид буудайгаа нийслэлийн төв талбайд авчирч асган барин тэмцэл хийсний цаад учигт Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжиж буй асар их мөнгө, танил талын хэлхээ гэгдэж буй.
Одоо бол ОХУ-аас үрийн гэх нэрээр тэжээлийн буудай авчирч төсөвт шахсан хэрэгт МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржийн хамт Р.Бурмаа сайд унаад байгаа. Тэд Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-т шалгагдаж эхэлсэн. Тэднйи балгаар чанаргүй үрийн буудай шахсанаар хүнсний аюулгүй байдалд ч нөлөөлөх хэмжээний аюулд тулгараад байгаа бөгөөд ирэх намрын ургацаа тэр чигээр нь алдах нь гэж тариалан эрхлэгчид гасалж буй.
Одоо Дорнод аймагт УИХ-д нэр дэвшихээр санаархаж буй Р.Бурмаа сайдыг урьд нь дорнодчууд нутагтаа хөл гишгүүлэхгүй хэмээн жагсан, хөөж явуулж байсан. Дорнодчуудын уурыг барсан Р.Бурмаа сайдаас зөвхөн дорнодчууд гэлтгүй Ардчилсан намынхан мөр зэрэгцэх нэр дэвшигчид нь хүртэл Р.Бурмаагаас жийрхэж, ичиж зугатах дээрээ тулаад байгаа сурагтай.
Сэтгэгдэл (33)