Өнөөдөр “Олон Улсын музейн өдөр” тохиож байна. Эл өдрийг манай улс 2003 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.
Уг өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музейд олон нийтэд зориулсан лекц зохион байгуулж, “Олон улсын музейн өдөр”-ийн тухай танилцуулга хийх аж. Мөн үеэр түүхийн ухааны эрдэмтнүүд “Ноён уулын дурсгал” сэдэвт “Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх боломж” зэрэг сэдвээр илтгэл тавих аж
Түүнчлэн Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол, Улаанбаатар хотын музейд “Социалист Улаанбаатар” сэдэвт музейн сан хөмрөгийн сэдэвчилсэн үзэсгэлэнгийн нээлт болно.