-
2016 оны 5 сарын 19
Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т ”Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэнэ” гэж заасны дагуу аймаг, сум дундын прокурорын газарт ажиллаж байгаа прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг энэ сарын 2-12-ны хүртэлх хугацаанд шалгасан.
-
2016 оны 5 сарын 19
Нийслэлийн өмчийн харицааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтулга нарт холбогдох авлигын хэргийг дүүргийн шүүхэд хянан хэлэлцжээ.
-
2016 оны 5 сарын 19
“Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг хүй долоон худагт тэмдэглэнэ
-
2016 оны 5 сарын 19
Нийслэл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөнө
-
2016 оны 5 сарын 19
Замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбар байрлуулна
-
2016 оны 5 сарын 19
Ц.Элбэгдорж БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав
-
2016 оны 5 сарын 19
“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд инженер хангамж, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хянах 22 ажлын хэсгийг байгуулсан.
-
2016 оны 5 сарын 19
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан олон төрлийн бүтээгдэхүүнийг татвар, түрээсгүйгээр иргэдэд худалдаалах цэгийг эхний ээлжинд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Драгон салбарт байгуулаад байна.
-
2016 оны 5 сарын 19
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/368 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээний хүрээнд нийслэлийн 7 байршилд авто замын эргэлтийн талбай засварлах ажлын жагсаалтыг хавсралтаар батлав.
-
2016 оны 5 сарын 19
Монгол Улсын Их Хурал Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн нэмэлт оруулсан нь иргэд хоорондын зээлийг хариу төлбөргүй болгож улмаар зээл олгох эрх бүхий хуулийн этгээдэд давуу эрх олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал зэрэгт харшилж байна гэж нэр бүхий иргэд үзжээ. Тиймээс тэд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дээрх агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна.
-
2016 оны 5 сарын 19
2016 оны 05 дугаар сарын 20-ноос 05 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
20-нутгийн өмнөд хэсгээр, 21-22-нд баруун болон говийн нутгаар, 23-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 20-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
2016 оны 5 сарын 19
016 оны 05 дугаар сарын 18-ны 21 цагаас 05 дугаар сарын 19-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө Хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 7-9 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 18
ОБЕГ-аас мэдээлснээр Төв, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраасан байна. Төв аймгийн Борнуур сумын нутагт ой, хээрийн түймэр гарсан дуудлагын дагуу орон нутгийн 50 иргэн ажиллаж, түймрийг бүрэн унтраажээ.
-
2016 оны 5 сарын 18
Улаанбаатараас–Бээжин чиглэлийн CA-902 рейсийн онгоцны энэ сарын 15-ны өдрийн нислэгээр ХБНГУ-ын иргэн Fabian Andy Deutsch ямар амьтных нь үл мэдэгдэх чулуужсан яс авч гарах гэж байжээ.
-
2016 оны 5 сарын 18
Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болжээ.
-
2016 оны 5 сарын 18
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буй ICT EXPO-2016 үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Мишээл ЭКСПО-д боллоо.
-
2016 оны 5 сарын 18
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад 100 оюутныг суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
-
2016 оны 5 сарын 18
Засгийн газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа II” хорооллын 350 айлын орон сууцанд хамрагдсан иргэдэд түрээсийн байрны түлхүүр гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.
-
2016 оны 5 сарын 18
Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн бурханы хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гээд гурван их үйл давхацдаг энэ өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин үрждэг хэмээн үздэг. Бурхан багшийн их дүйчин өдрийг Монгол улс 26 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бурхны шашинт Азийн бүх улс тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жил эрүүл мэндийн байгууллага, хүүхдэд чиглэсэн хүмүүнлэгийн үйлсийг олноор зохион байгуулахаар төлөвлөсөн хэмээн Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд онцоллоо. Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт шаардлагатай аппарат, тоног төхөөрөмж хандивласны адил бусад хот, нийслэлд энэ сарын хугацаанд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг төрийн бус байгууллага, сүсэгтэн олны хандиваар бэлэглэж хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохиох юм байна. Мөн мод тарих, цэцэгжүүлэх ажлыг ч хийх юм. Бурхан багшийн Их дүйчин өдрийн албан ёсны арга хэмжээ энэ сарын 21-ний өглөөний 05.00 цагаас Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд нэг өдрийн сахил хүртээх, Сожон өгөх үйл ажиллагаагаар эхэлнэ. Улмаар Бурхан багшид тахил өргөх, ламын чодбын хурал, Ганжуур данжуур судартай гороогоор үргэлжлээд Чингисийн талбайд 11.00-12.00 цагийн хооронд болох “Гэгээн гэрэл флашмоб”-д 2080 хүн бясалгах аж. Бурхан багшийн Их дүйчин өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин арвиждаг тул буянаа арвижуулахыг хүссэн бүхнийг эдгээр үйл ажиллагаанд урьж байна.