Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар Тэтгэмжийн сангаас олгодог оршуулгын тэтгэмжийн талаар хэлэлцэж, тус тэтгэмжийг 380 мянган төгрөгөөр нэмэгдүүлжээ.
Тодруулбал, Тэтгэмжийн сангаас олгодог оршуулгын тэтгэмж 620.000 төгрөг байсныг 1 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.
Дашрамд сануулахад, Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгуй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн евчин, ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж олгодог байна. Харин даатгуулагч уйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан овчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно.